С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хааж байгаа нь хууран мэхлэлт
Ардчилалын алтан хараацайнуудын нэг С.Зоригийн амь насаа алдсан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусч, хавтаст хэргийг хаах талаар прокурорын байгууллагаас мэдээлэл хийсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгах, захиалагчийг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч нам, намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хааж байгаа нь хууран мэхлэлт, тархи угаалт хийж байна.

Хуулийн дагуу аваад үзвэл хөөн хэлэлцэх холбоотой асуудлууд байгаа. Соёлын өвийн олон гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж эрх баригч нам хаасан. Одоо ч авлига, албан тушаалын олон гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж мөрдөн шалгах ажиллагааг хааж байна. Эрх баригч намын удирдлагуудад хэлэхэд хөөн хэлэлцэх хугацааг хуулиар сунгаж болно.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. Тэр онд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг бариад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж өнөөдөр асуудлаас бултах гэж байгаа бол бид хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлье.

Тухайн үед арван хэдэн настай байсан залуус хөдөөнөөс орж ирж С.Зориг агсныг хөнөөсөн гэхэд итгэхгүй байна. Захиалагч нь олдоогүй байхад захиалгат аллага гэдгээр гурван хүнийг ялласанд би зөв зүйл гэж бодохгүй байна. Жинхэнэ захиалагчийг олж илрүүлэх шаардлагатай. Тэгээд олон нийтэд ил болгох ёстой. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хавтаст хэргийг ил болгоно гэж хэлсэн. Бид жил гаруйн хугацаанд хүлээлээ. Прокурор нь  хавтаст хэргийг хав дарчихаад байна гэж хэлдэг. Одоо хэргийн материалыг ил болго, Монголын ард түмэн үнэнийг,  шударга ёсыг хүсч байгаа шүү” гэжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-29 03:08:18
    Өнөөдрийн нийгэмд шударга ерөнхий прокурор байх боломжгүй, бараг энэ хэргийг дарах үүрэг хүлээж томилогдсон байх. Алуурчинг хамгаалдаг тогтолцоо аюултай
  • иргэн 2018-11-06 08:44:08
    Захиалчгийг нь олох шаардлагагүй ,ингээд үлгэр дуусдаг байжээ. Гэвч ...
  • Үнэн 2018-11-06 01:51:36
    Аюилгалчид хэрэг үйлдэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг, жирийн иргэн хэрэг хийвэл шоронд ордог. Ийм л шударга бус нийгмийг АН, МАН байгуулжээ.
  • зочин 2018-11-05 14:18:31
    Хэ, Хэ... ЖИНХЭНЭ "МОНГОЛЫН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ" юм даа. "Америкийн эмгэнэлт явдал" гэж ийм роман 10 жилд байхдаа уншиж билээ. Харин тэнд алуурчныг олж, цаазалса...
  • senesen MOngol! 2018-11-05 10:12:16
    zahialagchaan oloodoh?Chadahgyi hebtej byy heen helelzeh ene ter medeelel byy zaz!syyh proykouror ni abilgald idegdsen MOngol senejee!!
  • иргэн 2018-11-05 07:13:10
    батзандан солиот долоон сарын нэгний хэрэг чинь хуучраагуй шуу чи битгий ухсэн хунээр улс тер хий чамд оролцохгуй юм гэж бна уу шар хадны шезофрени евчтен минь
  • Зочин 2018-11-05 06:44:58
    Аллагад хөөн хэлэлцэх хугацаа гэж байх ёсгүй ш дээ. Арай ч дээ
  • Бат 2018-11-05 05:32:57
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо