Эмэгтэйчүүдийн шигшээ баг эхний тоглолтод ялагдлаа

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан улсад олимпын эрхийн төлөөх урьдчилсан шатанд оролцож байна.

Хэсэгтээ Сингапур, Филиппин тэргүүтэй Азийн хүчтэй багуудтай таарсан манай шигшээ өчигдөр/11.04/ эхний тоглолтоо зохион байгуулагч Тажикстаны багтай хийлээ. Тоглолтын эхний хагаст Монголын баг эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж багийн ахлагч О.Цасан-Охины гоолын ачаар 1:1-ийн харьцаатай дуусгажээ. Харамсалтай нь үлдсэн цагт Тажикстаны баг 3 гоолыг тооны самбарт бүртгүүлснээр тоглолт 4:1-ийн харьцаатай манай багийн ялагдлаар өндөрлөв.

Гэсэн ч манай охидод боломж бий. Тэдэнд гурван тоглолт үлдсэн бөгөөд дараагийн тоглолтоо маргааш/11.06/ Сингапурын багтай хийнэ.

Сингапурын багийн хувьд эхний тоглолтоо Филиппиний шигшээ багтай хийж 9:0-ийн харьцаатайгаар ялагдал хүлээгээд байгаа юм.

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.