АСЕМ-ийн үеэр мөнгө завшсан гэх 17 албан тушаалтныг шалгаж байна

Манай улс АСЕМ-ийн дээд төвшний уулзалтыг 2016 онд зохион байгуулсан. Тухайн үед дээд төвшний уулзалтад 23.6 тэрбумыг баталж, 20.8 тэрбумыг нь зарцуулсан гэж мэдээлж байв. Гэтэл яг үнэндээ 395.7 тэрбум төгрөгийг АСЕМ-ийг зохион байгуулахад зарцуулсан. Үүний 90.9 тэрбум нь улс, нийслэлийн төсвөөс, 46 тэрбум нь төрийн өмчит ААН, хандив тусламжаас, 258.7 тэрбум нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байдаг. Энэ талаарх баримтыг өнгөрсөн зургадугаар сард Үндэсний Аудитын газраас мэдээлсэн.

Тус газраас АСЕМ-ийн санхүүжилтэд шалгалт хийж 163.6 сая төгрөгт акт тогтоож, 17 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Тэгвэл саяхан хуулийн байгууллагаас АСЕМ-ийг зохион байгуулах үеэр мөнгө завшсан байж болзошгүй 17 албан тушаалтныг зарлажээ.

Тухайлбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл 33 тэрбум,  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 784 сая, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар 765 сая төгрөг завшсан гэх мэдээлэл байна.

Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, “Дулааны II цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХАА-н мэргэжилтэн М.Энхбат, “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Ж.Отгонбаатар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарыг энэ хэрэгтэй холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа юм.

Тэднийг Аудитын дүгнэлтэд үндэслэн 290.9 тэрбум төгрөгийг завшсан байж болзошгүй гэж үзэн шалгаж эхлээд байна.

Зууны мэдээ
Т.Сайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • burkahttps://twitter.com/wwwolloomn/list 2018-11-15 01:30:17
    томчууд ирлээ гээд монголчууд баяжаагүй том дарга нар л баяжсан шүү
  • зочин 2018-11-05 14:13:29
    ЯГ ШАЛГАЖ, ХЭРЭГ ИЛРҮҮЛЖ ХАРАГДААЧ. БАС НЭГ ИНЭЭДМИЙН ЖҮЖИГ.
  • Зочин 2018-11-05 07:05:13
    ТА НАР БОЛЬ ДОО ЭД НАРЫГ ШАЛГААД ХУРААГААД ХИЙЖ ЧАДАХ УУ МУУ САЙН НОВШНУУД
  • ИНЕГ 2018-11-05 06:43:11
    ИНЕГ-т ч өөр л хүмүүс зохион байгуулж байсан даа, үнэлгээний хорооны дарга нарыг үзэхэд нуру гарна аа, дотроос нь асуу
  • hehe 2018-11-05 06:02:02
    Joohon undesleltei yum bichildee setguulchee. humuusiig shuud heregten bolgochih yumaa.
  • irgen 2018-11-05 05:35:25
    tednii unen turh enedee. ardchilliig umchilsun hulgaich lalruud
  • ооо 2018-11-05 05:29:04
    Осгонбаатарын оронд өөр хүний зураг тавьжээ.
  • Amar 2018-11-05 05:20:19
    Сайн шалгаж нэг талд нь гаргах хэрэгтэй.
  • зочин 2018-11-05 03:18:11
    ХБүргэлт, МБайцаалт,Про хяналт, Шүүх-д нэмэлт хүч хэрэгтэй юм байна. Хуульч эрх зүйч мэргэжилтэй одоогоор ажилгүй бгаа болон тэтэгэвэрийн ажиллуул...
  • иргэн 2018-11-05 02:51:50
    солонгосын жишигээр хузуугуй толгойг оймстой нь биш хел нуцгэн баривчлах болсон байх шуу хун алаад улсын баатар болсон бат уул менге идээд юу болох юм бол
  • Бат 2018-11-05 02:49:23
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    • Бодол 2018-11-05 06:31:41
      Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Төрийн тогтолцоог өөрчилж өнөөгийн хууль бус эмх замбараагүй байдалтай тэмцэнэ гэвэл худал шүү. Ганц арга бол авлигад идэг...
      • !!!??? 2018-11-05 07:31:44
        Үндсэн хууль хулгай хийгээгүй, харин хулгайч нар буруугаа Үндсэн хууль руу чихээд бултах санаатай!!! Эхлээд хулгайч нараа барчих!!!