Шатахууны үнийг эсэргүүцэж жолооч нар жагсч байна

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд, жолооч нар өнөөдөр Сүхбаатарын талбайн хоёр талын замыг хааж жагсаал зохион байгуулж байна.
 
Тэд жагсаал хийх зөвшөөрлөө Сүхбаатар дүүргийн Засаг даргаас авчээ. Уг жагсаалд нийт 40-50 гаруй машин оролцож, яг одоо Төрийн ордныг тойрон сигналаа дуугарган эсэргүүцлээ илэрхийлж байна. Жагсаал тав хоногийн турш буюу өглөө 08.00-11.00 цаг хүртэл үргэлжилнэ. Жагсаалд нийтийн тээврийнхэн ч нэгджээ.



Жагсаалд оролцож байгаа жолооч "Жагсаал дөнгөж эхэлж байна. Гэхдээ зохион байгуулалт алга. Яг одоо Төрийн ордонд гишүүд ажилдаа ирэх байх. Шатахууны үнээ буулгах тал дээр дуугарахгүй бол арай хэтэрлээ. Залуу хүний хувьд иймэрхүү тайван жагсаалд орж үгээ хэлэх ёстой. Сигналаа хүчтэй дуугаргаж төрийн түшээдэд цочроо өгөх ёстой. Олон машин нэмэгдэж байна" гэв. 


О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-05 08:31:36
    Улс орныг эмх замбараагүй байдалд байлгахан хэнд ашигтай юм энэ залууд хэрэгтэй байгаа юм уу яасан муухай юм бэ юмыг эв зүйгээр шийддэг юм
  • Зочин 2018-11-05 06:20:28
    Маш сайн байна.дэмжиж байна.Жагсагчдыг дэмжиж цагдаа нар дагалдаад хэцүү л харагдаж байна лээ .дарамт гэж хэцүү юмаа,Өөсдых нь амьдралд алхам тутам нөлөөлж бий...
  • Зочин 2018-11-05 03:50:31
    Энэ жагсаал хувьсгал болох болтугай гэж ерөөе.
  • иРГЭН 2018-11-05 03:09:26
    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. 76 МАЛНЫ ХЭРЭГ АЛГА
  • Бат 2018-11-05 02:49:55
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо