Тойм: Улс төрийн хүрээнд “халуухан” долоо хоног өнгөрөв
 Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд халуухан ширүүхэн долоо хоног болж өнгөрөв. Тодруулбал, хэл амтай, хэрүүл тэмцэлтэй 2019 оны төсвөө батлав. Хариуцлага алдсан салбарын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. ЖДҮХС-аас зээл авсан гишүүд сайд нарыг “бангадав”. Энэ асуудалд холбоотой байж магадгүй гэсэн алба хаагчдыг АТГ-аас саатууллаа. Яармагийн гүүрийг ашиглалтад орууллаа гэх мэтчилэн үйл явдал арвинтай долоо хоног болж өнгөрлөө. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах бичгийг УИХ-ын даргад өргөн барив. Ингээд  долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлож байна.
 
ЖДҮХС-аас зээл авсан эрхмүүдийн нэрс цуварсаар байна

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүд болоод Засгийн газрын сайд, өндөр албан тушаалтнуудад холбогдох зээлийн асуудал нийгэмд нэлээд хүчтэй тархлаа.

Энэ зээлээс арван гишүүн зээл авсан гэх бөгөөд өнөөдрийн байдлаар найм нь ил гарчээ. Мөн төрийн өмчит компаниудын удирдлагууд ч зээл авсан нь илэрсээр байна. Цаашид ч зээл авсан эрхмүүдийн тоо нэмэгдэж, нэр нь ил болох нь тодорхой байна. Хамгийн гол нь бага хүүтэй зээл авсан тэднийг зээлээ хүүтэй нь эргэн төлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг олон нийт шаардаж байгаа юм.
 
ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудыг баривчилав

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сантай холбоотой асуудлаар АТГ-аас өчигдөр эрх бүхий зарим албан тушаалтнуудыг саатуулсан долоо хоног.

Тодруулбал, ХХААХҮ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан, бичиг хэрэг зэрэг зарим албан тушаалтнуудыг саатуулан шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-аас ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэгийг өнгөрсөн мягмар гарагт саатуулсан бол бусад албан тушаалтнуудыг пүрэв гарагт саатуулсан байна.
 
Хэл амтай төсвийг баталлаа

Хууль тогтоогчид энэ долоо хоногт 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв. Тодруулбал, 2019 оны төсвийн төсөл  болон түүний дагалдах хуулиудыг хэлэлцэж баталлаа.

Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсвийн хуулийг  бүхэлд нь  нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2-91.1 хувийн саналаар баталлаа. 

Төсвийн хууль батлагдах цаад хугацаа энэ сарын 15-ны өдөр. Харин энэ жилийн төсөв 14 хоногийн өмнө батлагдаж  цаг хугацааны хувьд шинэ жишиг тогтоов бололтой. Харин хууль тогтоогчид төсвийн төслийг батлахаар түргэн авч шуурхайлав.

Энэ долоо хоногт МАН-ын бүлэг ээлжит бусаар хоёр ч удаа  хуралдсан. Тэд энэ үеэрээ  “Засгийн газрын байдал хүнд байгаа ийм үед төсвөө татаж авах нь эрсдэлтэй. Мөн задлаад дахин хоёр дахь  хэлэлцүүлэг хийвэл  бидний нэр хүнд унана. Тиймээс төсвөө задлахгүйгээр энэ хэвээр нь батлая. Дараа нь Ерөнхийлөгчийн хориг орж ирэхээр хүлээж авах боломжтой хувилбарууд дээр ярилцах ёстой” гэсэн  байр суурин дээр санал нэгдсэн бололтой.  Ямартай ч араас нь ирэх хоригтой ч гэлээ Төсвийн хуулиа батлаад авсан нь Засгийн газар  айдаггүйгээ авдранд хийсэнтэй адил явдал болов. 
Сайд Б.Батзоригийг огцорууллаа

У.Хүрэлсүхийн танхим барцад ихтэй байна.  Танхимынхаа нэг сайдыг огцрууллаа. Дахиад цаашаа нэмэгдэж болзошгүй гэж байна.  Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлээс одоогийн нэр бүхий сайд дарга нар албан тушаал эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр зээл авсан нь олонд тодорхой болоод буй. Яг ийм шалтгаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг халагдах өргөдлөө өгсөн билээ.

Ерөөс ЖДҮХС-ийн зээлийн асуудал Засгийн газар болон өнөөгийн эрх баригч улс төрийн хүчинд хүндхэн цохилт болж, нэр нүүрийг нь улалзуулж эхэллээ.
 
Яармагийн гүүр ашиглалтад орлоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл дуусч хүлээж авлаа. 

Нийт 30 сая ам.долларын төсөв өртөгөөр баригдсан гүүрийг мэргэжилтнүүд байгалийн гамшгаас үүдэлтэй ямар нэг асуудал үүсэхгүй бол 50-60 жилийн баталгаатай хэмээн мэдэгджээ.

О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ikhes deedsyyd iim argaar bayjina!ard ty 2018-11-30 10:13:37
    synal ni sylam bolson hylgaich nar!!!yum ezestee hyreheer satdag yum!ard tymen JDY-chuuded dyn tabisan odoo dahiad ikhe hyrald syygaa hend ch itgeh arga alga?.....
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-11-05 00:30:50
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-11-04 09:12:16
    бичиг хэргийн ажилтанзээлэнд ямар уурэгтэй юм бол доо батзоригийн нууц юм болов уу бичиг цаас шатаасан юм болов уу их хурлын гишуудийг дарамталсан юм болов уу
    202.9.42.44
    Мэдэгдсэн Хариулах