Гэр бүлийн өдөрт зориулав
ХҮСЛЭНТ НӨХРИЙН ХАРИУЦЛАГA
 
Аав хүний хариуцлага бүу хэл азарга, буур, бух, арслан гээд эрэгчин бүрийн хариуцпага чухал шүү. Нэг аав нэг зуун багшаас ч илүү хүүхдэд нөлөө үзүүлдэг гэсзн сургааль бий.
 
Үлгэр жишээ аав,
Ивээн тэтгэгч аав,
Ялдам зөөлөн аав,
Зэрлэг балмад аав,
Сахилгагүй гэнэн аав,
Хэтэрхий зөөлөн урсгалаар аав,
Шалиг завхай ичгүүргүй аав гэж 7 төрөлд өнөегийн аавуудыг хувааж үзэж болно...
 
  • Эхнэрийнхээ уг яриа, зан аашыг хичээнгүйлэн чагнахыг арчаагүй, доошоо орсон хүн болох мэтээр боддог, ярьдагаа болих хэрэгтэй. Ханийнхаа зан аашинд өөрийгөө эртхэн бегөөд хурдхан тохируулаад авахыг хичээн чармайх хэрэгтзй. Эхнэртэйгээ өрсөлдөж, тзмцэлдэхээ зогсоох нь чамд ашигтай.
  • Эхнэрээсзэ өөр эмэгтэйг шагшан магтаад, эхнэрээ голж, гоочлоод байдгаа болих нь зүйтэй. Чамд ашиггүй, зөвхөн хортой.
  • Гэрээсээ гадуур сонссон, харсан бүхнээ эхнэртээ нуулгүй тайлагнаж бай...Тэр чиний дотнын нөхөр шүү дээ.Эхнээсээ мэдээллээр биесээ хангахгүй байсаар ойлголцохоо больж мэднэ. Нзэлттзй , илэн далангүй байх нь ойлголцож нэгдэхэд тустай.
  • Эхнэрийнхээ өмсеж, зүүсэн, хэрзглэж байгаа бүхэнд хөндлөнгөөс байнга эерэг зөвлөмж зөөлөн дуугаар өгч сураарай. Зохимж, өнгө, донжийг сзтгэлдээ байгаагаар нь нээлттэй хэлж магтаж сур. Эхнзр нь анхаарал хандуулсангүй гэж үглэхзз болино
  • Эхнэрээ тоглоомоор ч болов тохуурхаж, доромжилж, гоочилж, ганцаардуулж болохгүй. Эдээрээ тоглоод эвдэрдэг, эхнэрээрээ тогтооп салдаг гэдэг сургааль үгс бий.
  • Эхнэрийнхээ өмнө арчаагүй,сул дорой, заваан, бүдүүлэг байдал бүү гаргаарай. Цэвэрч, ажилсаг, нөхөрсөг, авхаалжтай, сэргэлэн, шинийг санаачлагч, сэтгэгч байхыг хичээгээрэй.
  • Бусдыг хэт муулах, доромжлох, дээрэлхэх, басамжлах, онгирох нь эхнэрт чинь “ хүний мөс чанаргүй” өөдгүй хүн гэж ойлгогдоход хүргэнэ. Яг энэ авирыг өөрт нь гаргана гэж бодвол яанаа...
  • Эхнэртэйгээ юу ч болсон үргэлж зөөлхөн охинтойгоо ярьж байхдаа гаргах дуу хоолойгоор эв зүйтэй дотно харилцахыг хичээгээрэй. Баяр хөөртэй, аз жаргалтай царайг гаргахгүй үргэлж л бүтэлгүй гуниггай, ууртай царайлаад үглэж, хараах нь маш муу үр дагавартай гэдгийг санахад илүүдэхгүй.
  • Санаатай, санаандгүй эхнэрийнхээ сэтгэлд нь сэв суулгаснаа өөрөө болон түүнээсээ мэдвэл, тэр даруй уучлалт гуйгаарай. Хуримтлуулсаар байгаад шийдэж дийлэхгүй хана хэрэм үүсгэчих вий. Нурааж дийлэхгүй салах болно шүү.
  • Амьдралд тохиолдсон гунигтай, эвгүй сөрөг, муухай дурсамж бүрийг сэтгэлээсээ бүрэн устгаарай. Хадгалж бугшуулаад байх нь танд л муу шүү. Харин сайхан дурсамж бүрээ тодоостод өнгөлж ярьж яваарай.
  • Эхнэртээ туйлийн үнэнч байж бусад эмэгтэйд сэтгэл алдрахаа хяналтад байлгах хэрэгтэй, Заяаны хань шижир алт мэт ховордсон үед, ханийнхаа сэтгэлд элдэв сэв суулгавал, түүнийхээ сэтгэлийн шархыг эдгззхэд маш урт цаг хугацааг зарцуулж магадгүй бөгөөд насан туршын амьдралдаа гэмтэн, урвагч, мэхлэгч нэгэн болж хувирна. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг дээ.
  • Хэрэв нэгэнт олон эмэгтэйг тэжээж, халамжилж, хайрлаж чадах хэмжээнд хүрсэн хүчирхэг эр болсон бол эхлээд эхнэртэйгээ бүх асуудлаар зөвлөлдөөд өөр бүсгүйг нэмж авах бодолтой байгаагаа хэлээд зөвшөөрлийг нь аваарай.
  • Эхнэрээ өвдсөн, зовсон, хохирол амссан, алдаж эндсэн, ганцаардсан үед нь илүү ихээр анхаарлаа хандуулж, асарч, энхрийлж бай. Эхнэр зовлонд унасан үед нөхөр хэзээ ч жаргалтай байдаггүй.
  • Эрүүл биед саруул ухаан оршдог. Биеэ эрүүл чийрэг авч яваарай.Архи, тамхи, хар тамхи, мөрийтэй тоглоомонд донтвол үеийн үед, үрийн үрд удамших өвчин туссанд тооцоорой. Түр зуурын өвчинг анагааж болно. Үүрдийн өвчинг анагаах хэцүү шүү.
  • Эхнэрийнхээ хэлж ярьж байгаад анхаарал хандуул, үл тоомсорлосон байдлаас алдаа эндэгдэл гарч болзошгүй. Хөндлөнгөөс хамгийн ойроос харж, хамгийн сайн, үнэнч зөвлөгч нь чиний эхнэр шүү дээ.
  • Эхнэрийнхээ гэрийн болдоод нийгмийн ажил хөдөлмөр эрхлүүлэхэд дэмжиж тусла, эрх танхи, ядуу, арчаагүй, хүнээс хараат, хамааралтай амьтан болгож орхив оо, эцэст нь та болон таны үр хүүхдүүд их зовох болноо.
  • Өөрийн эцэг эх, ахан дүүс, найз нөхдийн хайраас болоод эхнэрээ мартваа. Таны амьдралын утга учир, зүрх сэтгэл, эд эс бүрт чинь эхнэрийн тань байр суурь хэзээд өндөрт байна гэдгийг цаг ямагт санаж яваарай.
  •  Өөрөө залхуурч хэвтээд, эхнэрээ зарж сууж болохгүй. Эхнэр чинь таны хөлсөлж авсан зарц биш гэдгийг ссанахад илүүдэхгүй. Хичнээхэн л зарав гэж тэр залхаад амьдралаа орхиж ч магадгүй.
  • Хүчээр үзэл бодлоо тулгахад, захирч омогдох, дарамтлан айлгах, харааж зандрах байдлаар эхнэртэйгээ харьцаад сурчихвал та болоод таны үр хүүхэд, эцэг эх, ахан дүүс бүгд зовж эхэлнэ. Үеийн үед энэ үйл үр хүүхдээр чинь өвлөгдөж үлдэнэ.
  •  Олны өмнө эхнэрээ эсвэл тэнгэрт тултал магтаад, эсвэл газар доогуур ортол муулаад, эсвэл зусардаж үнсэж үнгээд эсвэл цохиж зодоод байхгүй байвал тунчиг сайнсан. Хосууд сэтгэлийн ариун нандин дотоод нууцтай байх нь зохимжтой. Хүүхэд нохойн доог болоохгүйн тулд шүү дээ.
  • Эхнэрийнхээ сэтгэлд нийццэггүй таарч тохирдоггүй найз нөхдөөс зай барих, эсвэл нийлэмжтэй болгоход анхаарал хандуулах нь зүйтэй. Эхнэрийнхээ нөхөрлөдөг найз нөхөдтэй хүндэтгэж, ёс зүйг барьж харилцаарай. Буруу, эв түнжингүй байдал удсаар даамжирвал та хоёрын хооронд яс хаяж, салгахад хүргэдэг юм шүү. Бүр дэндүү дотносож, нялуураад салахгүй байвал найзтай нь бөгсөөрөө холбогдчихдог гэм бий.
  • Гэр доторх ахуйн өдөр тутмын орлого зарлагыг анхнаасаа эхнэртээ бариулж сургаарай. Үрэлгэн байсан ч таны тусалж, зөвлөснөөр хэсэг хугацааны дараа эхнэр тань санхүүч болж төлөвшинө. Үргэлж өөрөө санхүүгээ бариад байвал явган хэрүүл тасрахгүй. Нэр хүндээ алдаж магадгүй. Эхнэр нь ахуйн асуудлаас хол хөндий болж та ганцаараа л гэр орноо нуруундаа үүрч явахад хүндрэлтэй болж мэднэ. Эхнэр нягт нямбайд суралцсанаар тэр айл элбэг дэлбэг, хүрэлцээ сайтай сайхан амьдардаг. Санхүүгээ хэн нь ч хэнээсээ нууж болохгүй.
  •  Эхнэрийнхээ аав, ээж, ахан дүүсийг өөрийнх шиг дотночлон үзэж, хүндэлж, боломжоороо туслаж байгаарай, Тэдэнтэй хандсан зөв хандлага танай гэр бүлийн нэг жаргал юм. Хүний хайр сэтгэлийг өөрийн хайр сэтгэлээр үндсээр нь олж авдаг.
  • Өөрөө өвдөж туйлдахын цагт ханиа, үр хүүхдээ одоо байгаа зовлонгоос илүү ихээр зовоохгүй байхыг хичээгээрэй. Ёо ёх оо бага дуудаж, өвчнөө улам хүндрүүлж хажууд байгаа хань, үр хүүхдээ тарчлаахыг тэвчиж, гайгүй байнаа, эдгэрч байнаа гэж бодож, ярьж, хийж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлээрэй. Хийснээр тань эрүүлжих болноо.
  •  Хорвоод монгол хүн болсоор дагаж мөрдөх зан үйл, өвөг дээдсийн өвлүүлсэн заншил, гэрийн дотор мөрддөг хатуу ёс жаягт эхнэрээ сургаж, хамтдаа мөрдөж хэвших, үр хүүхэддээ өвлүүлэн сургахыг эхнэрээсээ хүсэх, эс чадвал өөрөө зааж өгөх хэрэгтэй. Гэр бүл салах том нүгэл, үр хүүхдээ өнчрүүлбэл удаах нүгэл, үгээгүйг эс тэтгэвэл адгийн нүгэл гэх мэт...
  • Эхнэр чинь чиний амьдралын утга учир, үр хүүхдийн чинь эрхэм ээж, удам угсааг залгуулагч, хүсэл мөрөөдөл, бие сэтгэлийн чинь тал нь гэдэг утгаараа гэр бүлийн эрх тэгш харилцааг зөв төлөвшүүлээрэй.
  •  Хорол тооноо хазайлгалгүй түшиж явах хос зандан багана билээ, өргөжин дэлгэрч байгаа монгол эх орныхоо “Үндэстэн хэмээх өрх бүл”-д жинхэнэ гишүүн болох өрх бүлийн ерөнхийлөгч билээ ТА.
ХҮСЛЭНТ ЭХНЭРИЙН ХАРИУЦЛАГA
 
Өрх гэрийн амин сүнс нь эх хүн байдаг. Эх хүн айл өрхийн гэрэл гэгээ, амьдралын алтан багана, бас ээж багш юм. “Монголын үзэсгэлэнт сарангоо намайг төрүүлсэн ээж,  Яруу сайхан эгшгээрээ бөн бөн бүүвэйлсэн ээж,3өөлен цагаан гараараа хөдөлгөн өсгөсөн ээж, Зүйтэй уран үгээрээ сурган хүмүүжүүлсэн ээж“ хэмээн ээж багш нарын агуу хөдөлмөрийг үнэлсэн дуу бий.
 
Эвийн сургаалийг үндэслэгч Алунгоо, бэрхшээлийг шантралгүй туулагч Өүлэн үжин, уран ухаанаар хөтлөгч Бөртө үжин, сүсэг сургаалийг дээдлэгч Сорхогтани хатан, урнаар өгүүлэхийг дэмжигч Ханджамц, эр зоригийг үзүүлэгч Мандухай хатан, төрийн үйл хэрэгт зүтгэгч Удвал зохиолч гээд үе үеийн үй олон “ээж багш”-ийг Монгол төрүүлсэн.
 
Өнгөнд цэвэр  
Үргэлж цэмцгэр       
Найранд ерөөлтэй
Үйлэнд уран    
Ханьдаа халамжтай         
Настанд буянтай
Үрдээ энэрэлтэй       
Хадамдаа элэгтэй гэж эмэгтэй хүний жинхэнэ шинжийг тодорхойлсон байдаг.
 
Эр нөхрийн хариуцлага эхнэр хүнд адилхан мөрдөгдөнө. Гэхдээ эхнэр хүн дараах нэмэлт зүйлийг хариуцлагдаа анхаарах хэрэгтэй.
 
  • Эр нөхрийнхөө апдаж буруудсан цагт нь үнэнч сэтгэлээр зөвлөж, түүнийгээ засаж залруулж авахыг хичээх. Харин элдвээр муучлах, зовлон дээр нь нэрмээс нэмэхээс сэргийлээрэй.
  • Эр хүн худал хуурмагт хэзээ ямапг дургүй тул зүрх сэтгэлдээ нууцлаж байсан бүхнээ уудлан дэлгэж, зөв буруугаа ханийхаа амнаас тэвчээртэй сонсож сурах.
  •  Арчаагүй бохир, ажилгүй залхуу, өнгө зүсгүй эмэгтэй гэдгээр нөхрийнхөө сэтгэлийг бүү шархпуулаарай. Таны сайн муу үйлдлийн аясаар эр нөхрийн чинь сэтгэл зүрх хөдөлж түүнийг удирдаж байдаг шүү. Иймээс нөхрийнхөө сэтгэлийг үргэлж тайван болоод баяр баясгалантай байлгахыг хичээх хэрэгтэй.
  • Эр нөхрийнхөө зан араншинг маш түргэн судалж, гарын таван хугуу шигээ мэддэг байж, түүнд тохируулан сэтгэлийн цэнгэл өгч сурах хэрэгтэй. Бусдын амнаас эр нөхөртэйгээ холбоотой муу үг сонсох гэж хичээх хэрэггүй. Чиний нөхрийг чамаас өөр мэдэх, дэмжих, магтах, хөгжүүлэх хүч байхгүй.
  • Эр нөхрийнхөө сайхан ажил үйлсийг баясан дэмжиж, сайхан нөхөрсөг зан аашинд талархаж түүнийхээ баяр. гуниг зовлонг хуваалцаж харилцаад сурчихвал үүрдийн ганц үнэнч ханиар хорвоог туулж болно.
  •  Эр нөхрөө гадагшаа гараад ороод ирэх болгонд хүсэн хүлээсэн мэтээр угтаж авч сур. Үл ойшоосон шинж гаргах, уурлаж уцаарлах, ширвэх, хялалзах, юмаа чанга хаялах,хүүхдээ харааж зодож угтах нь таньд маш хортой. Нөхөртэйгээ хамт байхыг үргэлж жаргал гэж бодож бай. Хүсэн хүлээж байдгаа батла.
  • Гэрээ цэвэрлэхгүй бохир заваан, уранхай хувцастай, нүүр гар бие хаагаа цэвэр авч явахгүй элдэв үнэр гарах нь нөхрөө хэт үл ойшоож, доромжилсон байдал шүү. Мөн үүний эсрэг хэт их хичээгээд гоёл чимэг хэрэглэж хэрэггүй. Хардах сэтгэл төрүүлнэ. Донжийг нь олоод хүслийг нь олоод хүслийг нь дагахыг бодоорой.
  • Муу үлгэр үзүүлэх найзтай байх гээд хэрэггүй. Ялангуяа нөхрийнхөө хэрэггүй гэсэн хүнтэй нөхөрлөж ойртоод бүр хэрэггүй. Нөхөргүй хамт орой үдэш гардаг эмэгтэйг гэмт хэрэгтэн мэт харна шүү цаадуул чинь. Эсвэл бүр эсрэгээр нь танай нөхрийг булаагаад авах, нууцаар амраглах асуудал элбэг тохиолддог юм шүү.
  • Эр нөхрөө эрхэндээ хүслээрээ хамтдаа байя гэвэл халамж хайр, цэнгэл жаргалаа харамгүй хайрла. Аашинд нь сайн тохируулж харьц. Хатуурхаж бүү ширүүл. Зөөлөн нь хатуугаа гэдэг зарчим гэрт мөрдөгддөг. Эвлэг аядуу, уянгалаг зөөлөн яг л хүүтэйгээ харьцаж байгаа мэт сэтгэж дуу хоолойгоо засаж харьцаарай. Ойлгож, сонсож байх нь нөхөрт үргэлж таалагддаг.
  •  Гэр оронд тохиолдож байгаа зовлон жаргал, үл ойлголцолоо дайралдсан хүн бүрт дэлгэх нь танай амьдралд маш хортой. Түүний ээж, аавыг өөрийн мэтээр үзэж, өчүүхэн ч ялгавар гаргаж болохгүй.
  •  Эр нөхөр чинь уурлаж уцаарлавал тэрхэн үед нь зөөлөн аядуу хоолойгоор харилцаж эсвэл огт дуу гарахгүй хүлээж байгаад тайвширсан хойно нь ярилцаж болно шүү дээ.
  •  Гэрийн доторх бүх цэвэрлэгээ, хоол хийх, хувцас угаалга, хүүхэд асарч хүмүүжүүлэх, гэрээ тордож чимэглэх, тав тухтай орчин бүрдүүлэх нь эхнэр хүний гол хариуцлага байдаг. Нөхрөө диваажинд залруулах нь эхнэрийн хайрыг ханатал авах гол арга зам. Тамыг санагдуулах орчинд хэзээ ч хайр өсч хөгжихгүй.
  • Хэрэгтэй гэж үзвэл бурхан тэнгэртээ мөргөж, тахилга даллага авахуулж, сүжиг бишрэлтэй байж, ариуссан нигүүлсэнгүй сэтгэлтэй бай.
  •  Учирсан хань чинь зүс царай таагүй, эрдэм номоор дульхан, зиндаа тушаал доогуур, ядуу зүдүү байлаа ч түүнийгээ бурхан тэнгэр мэт шүтэж, түүндээ зүрх сэтгэлээ буцалтгүй өгсөн шиг өгөх хэрэгтэй. Тэгсэн цагг л амьдрал чинь төгс жаргалыг олох болно.
  • Ханилсан эр нөхрөө үл хүндэтгэн гоочилж, голж, сапснаар өөрөө үүрдийн зовлонг үүсгэж, үр хүүхэд тань үеийн үед ганцаардлаар дүүрнэ.
  • Сайн бүхнийг сурч, муу бүхнээс холуур явж байхыг хичээгээрэй. Бузар заваан хортой ажил үйл, зан авираас сайн сайхан зүйл хэзээ ч гарахгүй.
  • Эр нөхрөө эзгүй хойгуур наадам цэнгээний газраар бүү яв. Нар жаргаснаас хойш нөхөр эзгүйд гэртээ яаравчлан ирж сур. Муу ороолон хорлож самуун, завхайрал нүүрлэдэг. Орой шөнөөр явсан ч өөрийн ах, эгч, дүү, хүүхэдтэй хамтдаа явж байгаарай.
  • Энэ бүхнийг насан туршдаа сахиж чадваас та ёс журамт хатан ухаант эхнэр болж үе удмаа язгуур түвшинд хүргэх болно. Харц гарап, харц үзлээс салах амьдралын зарчим толилууллаа.
  • Ханийг авах амархан ч алдах бүр амархан. Ханийг хөгжүүлж, цэнгүүлж, жаргааж, уучилж, өршөөж байж зүрх сэтгэлийг нь бүрэн эзэмддэг.

Хүүхдийг хүмүүжүүлэх шидтэй зөвлөмж /Таны хүүхэд бол зөвхөн таны тусгал /
 
  • Байнга шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг хайр найргүй шүүмжлэгч болдог
  • Явган хэрүүлд өссөн хүүхэд танхай балмад болдог
  • Тайван бус орчинд хүүхдээ есгөвел хүүхэд аймхай хулчгар болдог
  • “Хөөрхий минь” гэж үргэлж өрөвдөөд байвал хүүхэд сул дорой болдог
  • Хүүхдээ басамжилаад байвал их л бүрэг болдог
  • Бусдад атаархаад барьцаад байвал хүүхэд өөнтөгч, атаархуу болдог
  • Жаахан л асуудал үүсэхэд загнаад байвал хүүхэд өөрийгөө голж эхэлдэг
  • Урам итгэл өгч сургавал хүүхэд өертее итгэлтэй нэгэн болдог
  • Уужим сэтгэлээр өршөөж хандвал хүүхэд тайван хүн болдог
  • Магтаж өсгөвөл хүүхэд тань өөдрөг гэрэлтэй, тэмүүлэлтэй болдог
  • Хайрлаж өсгөвөл хүүхэд тань бусдыг хайрлах ухаантай болдог
  • Хүүхдийг цаг үргэлж анхааралтай өсгөвөл өөрийгөө хүндэлдэг болдог
  • Үргэлж харж хандуулж байвал хүүхэд мэриймтгий болдог
  • Харамгүй найр тавих сэтгэлээр өсгөвөл хүүхэд халамжтай болдог.
  • Эцэг эх нь шударга байвал хүүхэд шударга байхын чухлыг ухаардаг
  • Хүүхдүүдэд ижил тэгш шудрагаар хандвал хүүхэд зөв төлөвшилтэй болдог
  • Халамжлаад өсгөвөл хүүхэд эөлдэг зөөлхөн болдог
  • Хамгаалж өсгөвөл хүүхэд хатуужилтай болж хүмүүждэг
  • Хайраар бялхсан эвсэг найртай гэр бүлд өссөн хүүхэд амьдралын ухаантай болдог
  • Охин биеэ эрт эвдвэл бие сэтгэл зэрэмдэг болмуй
  • Хөвүүн биеэ эрт эвдвэл бөгс хорхойсох өвчин буй заа
  • Хүн бүр дарга биш сайн эцэг эх болно.

Чингисээс өөрийн төрсөн охин Алаха бэхид үлдээсэн айлдруун:
 
  • Идэх өмсөхийг бах болгохыг цээрлэ, идэр насаа дэмий үрэхийг цээрлэ.
  • Сурах дадахаас хойрогшоохыг цээрлэ, сул суухыг жаргал болгохыг цээрлэ
  • Нас нэмэвч ухаан эс сууваас, бие өсөвч билиг эс сурваас хөхрөхүй дор гутамшиг, херсен дззрх шившиг
  • Дурын жолоог сул тавибал хайрлах ёсон завхармуй
  • Азарганы ороо задгайравал, хураах байдас сувайрмуй
  • Ухаан ахар хүмүүн орон гэртээ ч төөрмүй, ухаан уужуу хүмүүн дэлхий тойровч алзахгүй
  • Сэтгэлд сзв үгүй ахул, хаир үл цуцармуй
  • Санаа эс хоёрдвол ханийн сэтгэлд сэв үгүй
  • Хэрүүл тасардаггүй айлд, зовлон басан хорогдиуй
  • Хэдэр ааштай хөвүүний сэтгэлд зүхэл бугшин хоргодмуй

Орчин цагийн гэр бүлийн шидэт зөвлөмж
“Гэр бүлээ аз жаргаптай байлгах өвөрмөц шүлгэн зөвлөмж”
  • Тоогдох шалгуур / ганц бие хүмүүст/
Сайн ханийг хүсвэл
Саар гэмээ арилга
Өөрөө муу байж
Үлэмж сайнд яахан тоогдох билээ?
Жинхэнэ ханийг хүсвэл
Жигшмээр муугаасаа caл
 Худал дүр эсгэгчээс сэргийлж
Хуурмаг сэтгэлийг цээрлэн орхи
  • Бидний салшгүй нөхөр
Уйтгар гутралаас аврах
Ая дуу, инээдтэй нөхөрлө
 Урам амжилтыг тэтгэх
Ариун сургаальтай нөхөрлө
Ухаан эрдмээр тэтгэх
Авшигт ном багштай нөхөрлө
Ухаарал тэвчээр бэлэглэх
 Адармайд бэрхшээлтэй нөхөрлө
  • Өрсөлдөөний нууц учир
Өөрийн эсэн армийг
Зөв дэмжин хөгжүүлбэл
Өөдрөг амжилт, аз жаргалаар
Заавал өөрийгөө бялхаанаа
Өөдгүй бэртэгчин, аминчхан байдлаараа
Залхуу занд дасгавал
Үхсэнээс дор
Сүг болж өөрөө хохирноо
Эс бүхнээ дэглэж удирдаад
Дэгжин бүжиглүүлж чадвал
Эзэн Чингисын дүрийг ахин амилуулж чаднаа
  • Бумбын эриний гоёл
Оюун эрдэнэсээр
Биеэ гоёхоос урьтаж
Оюунт сэтгэл
Гэгээрэл, зөн билигээр roe
Орчлонгиийн нар жаргалаа гэхэд
Оюун сэтгэлийн нар чинь
Жаргана гэж хэзээ ч байхгүй
Дансандаа их мөнгө хийхээс урьтаж
Тархи оюундаа, эрдэм ухаарал хуримтлуул
  • Овооны шидээр ханиа олох
Оргил өөд гараад
Овоонд чулуу өргөхдөө
Хадны сайн нь тандаа гээрэй
Ханийн тууштай нь наддаа гээрэй
Овоог хогоор гутаах биш
Онч мэргэн ерөөлөөр баясгавал
Олдохгүй байсан хань чинь
Орчлонгоос өөрөө л ирнэ дээ.
  • Нийтлэг гэм дутагдал
Орчныхоо хогийг
Оргүй болтол нь шүүрддэг атлаа
Оюундахь атгаг санаагаа
Огтхон ч ариусгадаггуй гэмтэй
Үр ханийнхаа өө дутагдлыг
 Индикатор шиг илрүүлдэг атлаа
Өөрт бугшсан гэм дутагдлаа
 Инкубатор шиг хав дардаг
  • Дөрвөн хэтрэх
Халамж хэтэрвэл
Бэлэнчлэгч болгох
Хардлага хэтэрвэл
Итгэлгүй болгох
Янаглал хэтэрвэл
Сульдаа болгох
Ярих үглэх хэтэрвэл
Яншаа ууртай болгох
  • Ханийн дуурайлал
Аз жаргалаа
Зөв цогцлооё гэвэл
Ам бүлийнхэндээ
Зөв сөрөг хүчин бай
Зөвийг нь ямагт
Дэмжин урамшуулж
Зөрснийг нь дандаа
Зөвшин ухааруулж
Чамаас өөр ямар ч хүн
“Чандмана эрдэнэ” наран мэт
Намайг тэтгэхгүй гэдгийг үг үйлдлээр нотол...
 
Сэтгэл заслын Шидэт жор
 
Эх сурвалж: Хятадын КҮН-МИН хотын ХУА-ТИН сүмийн дотор сэтгэлийн зовлонг арилгах онцгой нэгэн жорыг тахьдаг.
 
Үр дүн: Түүнийг уншсан хэн боловч нүд нь сэргэж, тархи толгой нь амардаг болой.
 
Жорын найрлагад :
  • Сайхан сэтгэл нэг ширхэг
  • Илбэрэх сэтгэл нэг хэсэг
  • Уян зөөлөн зан хагас лан
  • Ёс журам гурван хувь
  • Даруу зан нэг ширхэг
  • Эерэг, эсрэг хоёулаа
  • Найр тавих сэтгэл хязгааргүй орко.
Хэрэглэх зааварг
 
Өгөөмөр сэтгэлийг тогоонд хайрч бүү харлуул, битгий сандар, бүү бачимд, уур омгийг гурван хувь дар...
 
Цээрлэх нь;
  • Үг хэлээ оновчтой хэл
  • Бүү булзайруул
  • Хувийн ашгийг бүү хэтрүүл
  • Далдуур хүн битгий муу хэл
  • Үгээр бүү дайр
  • Хорон санаа бүү өвөрлө
  • Хоёр санаа бүү өвөрлөж урав
  • Салхи үүсгэн хэрүүл бүү дэгдээ . . . гэсэн баыдаг
 
Энэ жорыг Хятадын Тан улсын үеийн номын мэргэн ИЗЬ-ТҮ хэмээгч гаргасан бөгөөд мянгаад жилийн турш олон мянган хүний санаа сэтгэлийг ариусган эмнэсэн түүхтэй.
 
Алив муу дадал зуршил, зан авиртай 66 хоног тэвчиж тэмцэх юм бол ялалт танд бүрэн мэдрэгдэж ирэх болно. Чөтгөрийн 666 гэдэг дээ.
 
Лектор, гэр бүл судлаач Л.Нарантуяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • буба 2015-01-16 16:38:39
    одоо үед эр хүн гэхээр л хэн нэгтэй завхайрч байх ёстой юм шиг болжээ гэр бүлийн хуульд нэмэлт оруулахдаа эхнэр,нөхөр хэн нэгэн нь завхайрч яваад баригдвал сэт...
    202.126.91.159
    Мэдэгдсэн Хариулах