Өвөлжөө, хаваржаанд ариутгал хийв
Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ”-г жилийн ажлыг улс орон даяар хэрэгжүүлдэг.

Уг ажлын хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээ авчээ.

Өнгөрсөн зун мал угаалгын ажлыг орон даяар явуулж, 19 сая малыг хамруулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 96,1 гаруй хувьтай байна. Энэ ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үүднээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт 225 мал угаалгын зөөврийн төхөөрөмжийг орон нутгуудад хуваарилжээ.

Үүнээс гадна өвөлжөө 4.462,1 мянган м2, хаваржаа 9.759,0 мянган м2, уст цэг 342,4 мянган м2, агуулах 902,1 мянган м2, нийт 19.385,1 мянган м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн байна.

Одоогийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 10,2 сая мал, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 13,8 сая, цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 8.5 сая малыг хамруулж, нийт 32.5 сая малыг дархлаажуулжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.