Тэргэнцэртэй иргэд  нэгдүгээр эгнээгээр зорчино
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр энэ сарын 01-нээс эхлэн тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн унаж байгаа тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрсөн байна.
 
Мөн эдгээр тээврийн хэрэгсэлд “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”, ”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй юм байна.
 
Автомашин жолоодож буй тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд энэхүү зөвшөөрлийг авахын тулд 
1.Иргэний үнэмлэх
2. Жолооны үнэмлэх
3. Хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон комиссын шийдвэр бичиг
4. 15000 төгрөгтэй "Цаг үргэлж" жолооны курсын оффис дээр очиж цахим бүртгэлд бүртгүүлэх юм байна. Ингэснээр тухайн иргэн машинтайгаа нэгдүгээр эгнээгээр явах боломжтой болох бөгөөд камераар шүүж тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэний машин мөн эсэхийг шүүж байх ажээ. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-04 16:25:22
    нөгөө алмасын зулзагууд нөгөө материалыг бүрдүүлээд 1 р яваад байх юм байна.