Ш.Батхүүг цагдан хорих хугацааг дахин сунгажээ
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний ам. Долларын зээл авсан хэрэгт олон хүнийг холбогдуулан шалгаад олон жил болжээ.

Долоон жилийн хугацаанд шалгагдаж байгаа энэ хэргийн хамгийн гол буруутан нь “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү юм. Түүний хамсаатан болон таван хүнийг хууль хяналтын байгууллагаас цагдан хорьж шалгаж байсан. Гэхдээ бүгдээрээ батлан даалтад гарч, одоо ганцхан Ш.Батхүү хоригдсон хэвээрээ байна.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа дууссан байсан бөгөөд шүүхээс хугацааг нь дахин сунгажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг сунгуулах санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 01-ний өдөр хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүгийн хорьж мөрдөн хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид Ш.Батхүүгийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг 2018.11.02-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч Ш.Батхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжийг үндэслэлтэй байна гэж үзэн хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-11-05 00:31:54
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
  • mongol 2018-11-04 05:04:32
    tsaash ni haruulah heregtei sh dee
  • иргэн 2018-11-04 04:50:40
    олон хунийг алгаад олон жил болжээ мендее сайхан малын мэдээ бичиж байгаа еоз нь энэ мэдээ бичиж чадахгуй байж сэтгуулч гээд байгаа ичиж ухээч