Хүүхэд хамгааллын чиглэлд 5.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх 2019 оны төсвийг батлав. Нэлээд хэл ам дагуулж шүүмжлүүлсэн төсвийг Сангийн сайд нь чамбай төсөв болсон гэж зөвтгөсөн юм.

Ирэх жил ямар арга хэмжээнд хэдэн төгрөг зарцуулахыг сонирхвол, хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум, Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая, Улсын Их Хурлын Тамгын газрын урсгал зардлыг 3,050.0 сая, Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг 8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр болсон.

Мөн Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд 5 тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум, нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж 4 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгахаар болжээ.


О.Сайхан 

Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.