Энэ сарын 8, 9, 26-нд бүх нийтээр амарна

Засгийн газрын хуралдаанаар Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хоёр өдөр амрах тухай шийдвэр гаргасан. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдрийг амралтын өдөр болгосон юм. Чингисийн мэндэлсэн өдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд бүх нийтээр амрах хуультай. Тиймээс арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гаригт үргэлжлүүлэн амрах шийдвэрийг гаргасан. Харин Баасан гарагийн ажлыг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гаригт шилжүүлж, нөхөн ажиллуулахаар болсон билээ. Ингэснээр ирэх долоо хоногт дөрвөн өдөр амрахаар болж байна. Мөн арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт Улс тунхагласны өдөр учраас бүх нийтээрээ амарна.

Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргалаа. Хуулийн дээрх хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг. 

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Буруу 2018-11-07 14:37:54
    Тэмдэглэж өнгөрүүлэхгүй хэрнээ бас амраад байх юм. Ажил хийлгэхгүй сонин юм.
  • зочин 2018-11-05 04:35:01
    олон хоног амрах мөнгөтэй улсад сайхан байх аа хараад байхад ард түмэн олон хоног амрахад таатай биш байдаг дээдчүүл түүнийг мэдэдгүй олон хоног амра сайн хүн б...
  • Zov 2018-11-04 12:08:34
    Chingisiin odor ajillaad,harin 11/26 bol undesnii tusgaar togtnoliin odor amrah ni zov
  •  2018-11-04 02:25:32
    11 сарын 26-нд амрахыг эсэргүүцэж байна.
    202.9.42.219
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-11-03 15:06:31
    тэрбумтангууд мөнгөө үрэхээр казино тоглохоор Урд зүг мордмой.
  • сайхан мэдээ байна. 2018-11-03 09:23:28
    сайхан мэдээ байна.