Энэ жил “Чингис хаан” одонг олгохгүй

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил "Чингисийн одон" олгох эрхмийг хэзээ зарлах талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас тодруулахад "Энэ жил "Чингисийн одон" олгохгүй, алгасахаар болсон" гэв. 

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос хойш нийт 11 хүнийг шагнасан байна. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар, Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ийн хүрэл медальт Н.Түвшинбайяр нар энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.


Х.Хулан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-11-05 01:38:23
    Ene jil bohchuud amjilt gargaagui bolohoor ene odong ogoh hungui gej bgaa yum bh daa .Oshoo saihan amjilt gargasan humuus ih bna shuu dee .Ter heded olgooch
  • Зочин 2018-11-04 11:21:54
    Энэ жил бехчуудийн амжилт муу, дээр нь евер хоорондоо хэруул, тэмцэлтэй байгаа тул енжихеер болсон юм байна гэж ойлголоо
  • иргэн 2018-11-04 02:35:22
    Очирбат,Багабанди,Содном,Дэмбэрэл нарт ард түмнийг ядууруулж гадныхний гар хөл болсон гэж сайшааж шагнасан юм болвуу.Одоо Элбэгдорж.Батүүл хоёрт олгоочээ.
  •  2018-11-04 02:20:05
    ...одон олгохгүй... гээч дээ
  • иргэн 2018-11-03 13:38:35
    баасан зи хоер авна гээд еренхийлегчийг хунд байдалд оруулсан байхаа
  • Ану 2018-11-03 12:24:42
    Тоон дотор vсэг гэдэг шиг тэр хэдэн Еренхийлегч, ЕС нар бол илvv л байна. Ичиж амьдраасай.
  • ard tymenee basamjilsan met haragdaj bai 2018-11-03 11:07:12
    bysad ornyydiig haraad baihad Teriin deed alband baisan hymyysiig sagnadag byryy zyil!tord ender alband baisan heden hyniig sagnasan baigaa ni ard tymenee basam...
  • Бат 2018-11-03 08:05:33
    Соц системээс авч үлдсэн шагнал одоо зах зээлийн нийгэмд мөнгө дагалдах эсвэл мөнгө байх л гол нь шүү дээ