“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг санууллаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт  ажиллалаа. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь бүтээгдэхүүн олборлох 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл 58 км хар зам тавьж, орон нутгийн төсөвт хөрөнгө оруулах гэрээгээ зөрчсөн тул Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоогоод байсан ч аймгийн Засаг даргатай гурвалсан  хэлэлцээр хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн байна6

Тиймээс БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж тус компанийн ерөнхий захирал Зян Вейдунтэй уулзаж үүрэг,чиглэл өглөө.

Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг сануулав. Мөн газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгальд ээлтэй техник технологи ашиглаж, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг стандартын дагуу боловсруулан, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо.

Ажлын хэсэгт БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, ЦЕГ-ын ХБОГХТТ, болон Дорнод аймгийн Байгаль орчны газар, Усны сав газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Заййл 2018-11-05 01:58:41
    Хууль зөрчихгүй ажиллахыг сануулдаггүй, хууль зөрчсөн бол шийтгэдэг юм даа
  • Газрын дорхи баялаг-ард түмний өмч 2018-11-04 02:39:04
    Дотоодын компаниуддаа газрын тос болловсруулах эрхийг олгох хэрэгтэй.Манай өвөг дээдэс газрын баялагаа үр хүүхэддээ үлдээсэн.Үндсэн хуулинд ч заасан байгаа.