Яармагийн гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, авто замын сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлийн удирдлага зам, гүүрийн бүтээн байгуулалт олныг өрнүүлж буй. Тэдгээрийн нэг болох Яармагт шинэ гүүр барьж, хуучныг нь засварлах төслийн бүтээн байгуулалт дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Эл бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд барьсан шинэ гүүр 20.5 метрийн өргөн, 250 метрийн урттай бөгөөд дөрвөн эгнээтэй. Хуучин гүүрийг засаж, хүчитгэсэн тул Нисэх, Яармаг чиглэлээс хотын төвийг зорих жолооч нар зургаан эгнээ бүхий гүүрээр саадгүй зорчих боломж бүрдэж байгаа онцлогтой. Мөн тус бүтээн байгуулалт нь удахгүй ашиглалтад оруулах Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын авто замыг Улаанбаатар хотын төвтэй олон түвшний огтлолцлоор холбож буй давуу талтай юм.

Гүүрийн нээлтийн ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар хотын түүхэнд шинэ хуудас нээсэн, олон түвшинд огтлолцох анхны давхар гүүрийг барьж, ашиглалтад оруулсан Та бүхэндээ талархал илэрхийлье. Олон талын хамтын ажиллагааг сайжруулж, гадаад, дотоодын компаниудын үйл ажиллагааг дэмжсэн бүтээн байгуулалт гэж үүнийг дүгнэж болно. Замын хөдөлгөөний ачаалал, хэт төвлөрөл нийслэлд тулгамдсан асуудал болсныг бид бүгд мэдэж байгаа. Энэ бүгдийг шийдэхийн тулд зам, дэд бүтцээ сайжруулах ёстой. Тиймээс нийслэлийн удирдлага энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно" гэсэн юм.
 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-04 16:30:48
    замын хавтанг нийлүүлсэн газрыг муу ажилласан гэж баал. дам нуруу нь үнэн суулт ихтэй,машин 50 км/ц явахад далбилзаад байгаа шүү.замын хучилт нүд хуурсан ажил ...
  • иргэн 2018-11-04 03:17:21
    хятадууд ажлыг нэг ингэж хийж бна манайхны сонсголонгийн гуурийн ергетгелийг эхлуулээд орхисныг хараарай нэг месен хятадын харьяа болмоор юм доо
  • Ард түмэнд дахиад өр нэмэгдлээ 2018-11-04 03:08:45
    Гүүрний мөнгөний эх үүсвэрийг Буцалтгүй тусламжаар хийсэн бол дээр байж дээ.Зээлээр хийхээр ард түмэн бидэнд дахиад л өр нэмэгдсэн бна.Ач холбогдол багатай гүүр...
  •  2018-11-03 15:16:52
    бас л бөглөрсөн хэвээрээ байх юм байна даа. нэг замын шүүрийн мөнгийг амаараа хахтал чихчжээ.
  • byy hyz!!! 2018-11-03 11:27:07
    tenegyyd ee!!tra nariin ayiig dagaj chadahgyi!ylas teleblesen bol byren erhiinhee dagyy hiine!!
  • Санаа зовсон зочин 2018-11-02 17:29:47
    Гүүрээр гараад яаж уулын зам руу орох вэ. Орохын тулд хаана очиж эргэх вэ? Ингэж төлөвлөсөн юм бол барих хэрэг байсан уу?