​Хууль бусаар оруулж ирсэн 4.7 тн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэв

БЗД-ийн 10, 14 дүгээр хороонд байрлах Их сүлд группын хашаа, Орнитал Велнессийн баруун талын каргоны хашаанд өчигдөр/11.01/ Замын-Үүдээс зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн иргэдийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, холбогдох баримт бичиггүй, эзэн холбогдогч тодорхойгүй 11 нэр төрлийн 430 хайрцаг, 4.7 тн тахиа, гахай, загас, нугасны мах, амталсан ногоо, ундааны хандыг илрүүлж, түр хугацаагаар битүүмжилсэн байна. Мөн илэрсэн зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ.

Дээрх бүтээгдэхүүнийг оруулж ирсэн иргэд хувийн хэрэгцээний зориулалтаар хэмээн бага хэмжээгээр ганзагаар оруулж ирэн Замын-Үүдэд агуулахад бөөгнүүлж байгаад Улаанбаатар хотод зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирдэг байжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өөрсдийн хийснийг ид-Чингисхан 2018-11-04 02:59:48
    Төрийн томчууд тэр байтугай хортой бүтээгдэхүүн вагон, вагоноор оруулж ирдэг, Ард түмэн минь, гадны зүйлс худалдан авч идэхээ больчихвол эд нар оруулж ирэхгүй
  • Зочин 2018-11-02 07:55:01
    Өөрсдөө идэж үхэхгүй, гэмгүй, тарчигдуу хүмүүсийг мэхэлж , хордуулаад өөрсдөө баяжихнээ.
  • зочин 2018-11-02 07:28:09
    Малнууд чинь хүн хордуулж алах нь ээ