Монгол эрдэмтдийн төсөлд 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болов
Монгол Улсын ШУА-ийн эрдэмтдийн боловсруулсан төсөлд Олон улсын хөрөнгө оруулалтын банк 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ. Энэхүү гэрээнд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ерөнхий захирал Н.Н.Косов  нар гарын үсэг зурсан байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол улсад хөрөнгө оруулалт хийдэг гадны том банкуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж энэ чиглэлийн судалгаанд түлхүү санхүүжилт олгодог болсон. Тус банк нь жилд дунджаар жилд 170 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг аж.  

Энэ удаа ШУА-ийн эрдэмтдийн боловсруулсан Хүлэрт намгийн төлөв байдлыг судлах, нөхөн сэргээх төслийг тус банкны удирдлагын зөвлөл сайшааж эхний удаад 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор болоод байна. Энэхүү төслийн удирдагчаар академич  Ч.Дугаржав ажиллаж байгаа аж.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2018-11-04 16:06:59
    iim bag mongoor yu hiih be de zamiin zardal l biz dee.
  • Зөв зүйлд 2018-11-02 14:04:35
    УИХын 76 пиз.дакуудад улсын мөнгө идүүлэж байхаар эрдэмтэн мэргэддээ өгсөн нь дараа нь ашиг тус нь гарна даа бусад улсыг хараад байхад
  • зочин 2018-11-02 07:09:50
    эрдэмтэн мэргэд маант олон болох болтугай