Ээлжит бус “Их эе” хурал хийхийг дахин шаардав
Монголын үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе” хурлыг хийх саналыг өчигдөр тавьжээ. Тодруулбал, тус холбооноос Л.Чинбатад дахин албан бичиг хүргүүлсэн байна.

Хоёр тал болоод байгаа холбооны төлөөлөл өнгөрөгч зургадугаар сарын 16-ны өдөр Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлэгт орсны дараа хоёр сарын дараа хурлаа хийх талаар ярилцжээ.

Тиймээс Үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн дарга Г.Өсөхбаяр дархан аварга Х.Баянмөнхөд өнгөрөгч сард сануулсан ч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс Үндэсний бөхийн холбооноос ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах саналыг Л.Чинбатад хүргэж энэ сарын 8-ны дотор хариуг ирүүлэхийг санал болгожээ.

Холбоодын маргаантай байгаа асуудлын улмаас Бөхийн өргөө хаалттай хэвээр байгаа. Бөхийн барилдаан “Алдар” спорт хороо, “Аса” цирк болон Спортын төв ордонд зохиогдсоор байна. Мөн аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл байгуулагдаж, маргаантай байгаа асуудлыг яаралтай цэгцлэхийн сануулсаар байна. Байгуулагдаад удаагүй байгаа уг зөвлөл анхдугаар барилдаанаа өнгөрсөн долоо хоногт хийсэн юм.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-03 13:36:29
    барилдаан болгоноор баянменхед гарын бэлэг егне гэвэл яадаг юм бол их шуналтай хун юмаа хятад чинбат сахал хурэлбаатар хоер бол бехеер яахнав дээ
  • ннн 2018-11-02 09:42:47
    Буулгаад яахав, байшин буруугүй ш дээ. Буянт Ухаад баридаанаа хийгээд багтаамж сайтай.
  • irgen 2018-11-02 08:48:48
    tur ni avaa
  • .өвгөн 2018-11-02 08:24:55
    Чинбат аа дүү минь олон түмэндээ тустай " Гацуурт "- аа л хөөцөлд сахал Хүрэлбаатар минь гүйх хохойд гүйхгүй нохой саад гэгчээр бөх гэж бүү бууны нохой бол ....
  • Иргэн 2018-11-02 07:53:47
    Баянмөнхийг үхсэн хойно энэ асуудал цэгцэрч магадгүй. Гэвч цаана нь Сүхбат, Гантогтох гээд үймээнийг залгамжлагч байна. Ирээдүй бүрхэг харагдаж байна шүү.
  • Зочин 2018-11-02 07:08:59
    Баянмөнхөд л өгөхгүй бол буулгасан ч яахав
  • биба 2018-11-02 04:58:38
    шууд улсын орлого болгож төрийн өмчид ав. баянмөнх төрөөс авна гэж дайрч арай чадахгүй байлгүй. шунал нь дарагдахгүй шүлс нь савирч байтал халих байлгүй дээ
  • зочин 2018-11-02 04:48:51
    Энэ бөхийн өргөө гэж нэг навсгар юмыг буулгаад хаячихад яагаад байгаа юм бол, хэрүүлийн алим болгоод байлгаж байх сонирхол хэнд байна
  • Amar 2018-11-02 04:44:40
    Бөхийн өргөөний нэрийг Бөх барилдуулдаг өргөө болгож сольё.Тэгэхгүй бол боловсрол нимгэн зарим бөхчүүд миний өргөө гэж андуураад байна.
  • Бат 2018-11-02 04:25:18
    Одоо төсөвтөө л аваа ч дээ улсын орлого болго