Согоог янзагатай нь буудаж хөнөөсөн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
Төв аймаг дахь Цагдаагийн газарт 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө “Батсүмбэр сумын нутагт янзагатай согоо буудсан байна” гэх мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батмөнх, Батсүмбэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Энхмөнх нар шуурхай ажиллаж, Батсүмбэр сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр жаргалан хэмээх газарт согоо, янзага хоёрыг буудаж хөнөөсөн гэмт хэргийн холбогдогчдыг илрүүлсэн аж.

Хэргийг Улаанбаатар хотын харьяат Т, Б нар нь бүртгэлгүй, марк дугаар, гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг тогтоон, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.5 дугаар зүйл /Хууль бусаар ан агнах/-ээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-11-02 04:18:11
    muusayn mulguu malnuud lus sawdagiin khorlol bolno doo
  • оллоо 2018-11-02 04:16:47
    Монголоо алдсан хүн чанаргүй малнууд их засаг хуулиар бол цаазаар авхуулах ялтай нүгэлт хар гөрөөчин гэдэг энэ.
  • Зочин 2018-11-02 03:45:58
    ene zurag gakhainii zurag bna uu daaaa