Б.Амархүү, Б.Гандаваа хоёрыг шүүх хурлын тов гарлаа
Дуучин Б.Амархүү болон түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр болов.

Тодруулбал, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцлээ. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Б.Амархүү, Б.Гандаваа нарыг шүүхэд шилжүүлж анхан шатны шүүх хуралдааныг энэ сарын 12-ны өдрийн 15.00 цагт хийхээр товложээ.

Тэд өнгөрсөн өвөл сэтгүүлч, хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож биед нь гэмтэл учруулсан хэргээр ийнхүү шүүгдэх нь тодорхой болов.

Өчигдөр хурлыг сурвалжилж байсан сэтгүүлч, зураглаачдыг дуучин Б.Амархүүтэй хамт явж байсан нэгэн хүн “Шүүх хурал болоогүй байхад хэнийг ч буруутай гэж үзэхгүй. Та муусайн ажилгүй юмнууд” хэмээн доромжилжээ. Мөн тэрбээр “Хэвлэлийнхэн зураг дараад байна. Яах уу” гэж Б.Амархүүгээс асуухад хариуд нь дуучин залуу “яахав, яахав дарж л байг” гээд машиндаа суугаад явжээ.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-11-04 09:34:21
    боловсрол хүмүүжилтэй гэж бодсон чинь бас л хэцүү хүмүүсийн нэг болж таарсан уу шоронд орвол тамаас ялгаагүй
    59.153.114.175
    Мэдэгдсэн Хариулах
  • яя 2018-11-02 07:23:42
    энэ Амархүү гэдэг хүүхэд даан ч буруу сэхээд пээдийгээд, далжигнаад байсан юм. хандыг нь хага дарж шоронд суулгахад л засарна.
    66.181.181.123
    Мэдэгдсэн Хариулах
  • hv 2018-11-02 05:15:45
    ene mangar batsaan ooriigoo baahan reklamddag novsh duulj ch chaddaggui
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-11-02 03:30:21
    буруу сэхсэн хүнийг бурхан буцаагааад байранд нь тавьдаг
    66.181.164.214
    Мэдэгдсэн Хариулах