Эрчим хүчний салбарт тулгамдаад байгаа асуудлыг бодлогын хүрээнд шийдвэрлэнэ
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өнгөрсөн оны аравдугаар сард салбарын сайд болонгуутаа 11 дүгээр сарын 10-ны өдөр Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл олгох ажлыг тодорхой бус хугацаагаар зогсоосон. 

Өөрийн тушаалаар зогсоосон боловч эрчим хүчний зохицуулах хороон дээр сайдын дэмжсэн бичиг авсан компаниудын тусгай зөвшөөрөл гарсаар байна гэх мэдээлэл бий.  
 
Үүнд “Хөдөөгийн цахилгаан” ХХК-д 10 мватт, “Ньюком солар энержи” ХХК-д 24мватт, “Грийн энержи девелопмент” ХХК-д 30мватт, “Эм эн эм ти” ХХК-д 20мватт гэх мэт компаниудыг сайд Ц.Даваасүрэн дэмжиж зөвшөөрлийг нь гаргаад байгаа гэх. Салбарынхан болохоор энэ мэдээллийг эрс үгүйсгээд байгаа юм.

Энэ компаниудын зөвшөөрлийн талаар салбарын сайд нь  2017 оны 11 сарын 10-наас өмнө өгсөн компаниуд гэж тайлбарлах боловч өмнө нь П.Ганхүүгийн үед зөвшөөрөл авах гэсэн компаниудын тусгай зөвшөөрөл өнөөдрийг хүртэл гараагүй байна. Гэтэл яагаад Ц.Даваасүрэнгийн дэмжсэн бичигтэй компаниудын тусгай зөвшөөрөл гаргаад байна гэх.

Тусгай зөвшөөрлийн тухайд гэвэл Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системд нар, салхины эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэх цахилгаан юм.

Зах замбараагүй зөвшөөрөл олгож байсан асуудал нь эрчим хүчний системийн тогтвортой ажиллагаанд нөлөөлж, горимыг зохицуулахад хүндрэл үүсгэхээр байсан аж.

Тиймээс Эрчим хүчний сайдын 2017 оны 113 дугаар тушаалаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль журамд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлсэн байна.

Ажлын хэсгийн дүгнэлт гартал Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, төхнологийн зөвлөлийн хурлаар нар болон салхины эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг ТЭЗҮ-г хэлэлцэх асуудлыг түр хугацаагаар түдгэлзүүлсэн байгаа юм байна. 

Үүнтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар олгогдсон тусгай зөвшөөрлүүдэд Эрчим хүчний зохицуулах хороо дүн шинжилгээ хийж, Эрчим хүчний сайдаас тусгай зөвшөөрөл олгохыг чиглэл болгосон төслүүдийг зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлэх, үүсээд байгаа нөхцөлтэй уялдуулан шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг зөвлөж байна.

Тодруулбал, эрчим хүчний салбарт тулгамдаад буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн талаарх бодлогын асуудлыг шийдвэрлэхэд холбоотой хамтран ажиллахыг чиг болгожээ.

О.Од

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-11-02 05:14:31
    Дулааны станцын 1 генератор зогсоход 360мгв эрчим хүч дутна энэ хэмжээний сэргээгдэх байж хослох боломж бүрдэнэ үүнээс бага бол хэрэггүй
  • dorj 2018-11-02 04:17:36
    manai erchim huchnii nuursnii lobby buh högjliin gazaa bolj baina.