ҮЙЛ ЯВДАЛ: Яармагийн шинэ гүүрийн нээлт болно
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
"Төрийн удирдлага" хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуульд болно.

10:00 цагт: Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Монголын залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн "Цагаан Уул" наадам болно.

10:00 цагт: Монголын хүүхдийн ордон "Нийслэлийн багш-Бидний бахархал" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

13:00 цагт: "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн нээлтийн ажиллагаа болно.

13:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвд "Монгол өв соёл" дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиад болно.

13:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагт Индонез улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн III пара олимпод амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлнэ.

13:30 цагт: Төрийн ордоны уулзалтын танхимд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны суурин төлөөлөгч Иоланда Фернандес нар Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалт, татварын ил тод байдал хангах мэдээллийн системийг хөгжүүлэх 2 гэрээнд гарын үсэг зурна.

14:00 цагт: “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2018”  тус сургуулийн Оюутан театрт болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.