ДЭЛХИЙН ЧАНСАА: М.Уранцэцэг тэргүүн байраа эргүүлэн авлаа

“Абу Даби-2018” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэ чансаагаа гаргалаа. Шинэчлэгдсэн чансаагаар манай найман бөх дэлхийн чансааны эхний 10-т багтсан байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн  48кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг дэлхийн чансааг тэргүүлжээ. Тэрбээр Абу-Даби Их Дуулгад түрүүлснээр чансааны 1000 оноо хүртэж,  Украины Дарья Белодедээс чансааны манлайлагчийн байраа эргүүлэн авчээ.



Мөн манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа дэлхийн чансааны хоёрдугаарт, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин долдугаарт,  66 кг-д  Г.Хэрлэн долдугаарт, 73кг-д Г.Одбаяр тав, Ц.Цогтбаатар аравдугаарт, 90 кг-д Г.Алтанбагана есдүгээрт, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр дөрөвдүгээрт тус тус бичигджээ.

Б.Од

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-11-02 06:50:02
    уранцэцэг үлдсэн 4 том тэмцээнд оролцож байж чансаагаа хадгалж чадна,учир нь түүний оно маш хурдан хасагдана,билодид -ийн хувьд бараг оноо хасагдахгүй