Туг тахисан сайдынхаа зээлийг нь заавал эргэн төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим хоёр ч сайдаараа туг тахилаа. Гаргасан алдааных нь хариуцлага гэж харж байж болох юм. Гэхдээ хариуцлагагүй байж эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан Б.Батзоригийг сайдын суудлаас нь чөлөөлөөд орхих бишээ, авсан зээлийг нь заавал эргэн төлүүлж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь ёстой.

Яагаад гэвэл авсан зээлээ зориулалтын бус зүйлд зарцуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байгаа талаар Ерөнхийлөгч хэлсэн юм.

МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргаж, өөрөө ч сайдын ажлаа өөрийнхөө хүсэлтээр өгч байна гэсэн ганцхан өгүүлбэртэй хэвлэлийн хурал хийсэн нь инээдмийн жүжиг.  

Гэхдээ нэг сайдаараа туг тахиад өнгөрч болох амархан асуудал гэж арай эндүүрээгүй байх. Өмнө нь хүн амины хэрэгт мөн л нэг сайдаар асуудлыг хаацайлаад өнгөрсөн. Өнөөдрийг хүртэл хэрэг нь нэг мөр шийдэгдээгүй байна.

Тиймээс энэ удаад мөнгө өгсөн, олгосон нь бурууддаг бол түүнийг өөгшүүлсэн, мөнгийг авсан, гуйсан, хүчилсэн, хувааж идсэн нь зүгээр өнгөрөх ёсгүй. Тэд албан тушаалаа ашиглан өөрсдийнхөө эцэг, эхнэр, дүү гээд хамаарал бүхий компаниуддаа зээл авч өгсөн нь тогтоогдлоо.

Албан тушаалаасаа огцорч байна гээд тонгойж уучлалт гуйгаад өнгөрч болдог асуудал биш, ард түмэн, татвар төлөгчдийн мөнгийг хулгайлсан нь яах аргагүй гэмт хэрэг. Тэд бөхийж уучлалт гуйгаад яах юм бэ, ууж идэж хөрөнгөжсөн, хэдэн үеийн хөрөнгө мөнгөө хураасан улс. Харин ард нь ядарсан түмэн олон ядуу чигээрээ л байна.

Тэрбум тэрбумын хөрөнгөтөй, өөрсдийгөө тэнгэрийн амьтад гэж гайхуулан зарладаг атлаа хулгай хийхдээ гаршсан нөхдүүдийг ард түмэн уучлахгүй. Албан тушаалаа өгчихлөө, хариуцлага тооцчихлоо гэж ч бодох хэрэггүй юм. Нэг сайдаараа туг тахиж, нөгөө гишүүдийнх нь зээлийг эргэн төлүүлнэ гэсэн утгыг  МАН-ын бүлгээс мэдэгдсэн. Тэгэхээр Б.Батзориг сайдын суудлаасаа буугаад л болчих юм байна гэсэн ойлголт олон нийтийн дунд бий болж.

Энэ хүний авсан зээлийг нь заавал эргэн төлүүлээрэй. Ард түмэн мунхаг улс биш шүү. Ядуу ч гэсэн хүний амьдрал шүү гэж нэгэн кинонд хэлдэг шиг тэдэнд бас зүрх зориг, тархи гэж байдаг юм.  Ингэж дээрэлхэж болохгүй. Яагаад гэвэл зохион байгуулалттай гэмт хэрэг хийж улсын төсвөөс 50 тэрбум төгрөг завшсан асуудлыг зүгээр нэг албан тушаалтай нь яриад өнгөрөөж боломгүй санагдана.

Алдаа гаргаж, эсвэл авлигад “идэгдсэнийхээ” дараа нь баригдахаараа уучлалт гуйна. Уучлалт гуйснаар бүх зүйл дуусахгүй. Харин ч албан тушаал урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний мөнгө хулгайлсан хэргээр шалгах үндэслэлтэй юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хулан 2018-11-04 12:27:23
    Оюундарь гишүүн ном журмаараа зээл авсан бол бас ном журмаараа дүүгээ Элчин сайд бас болгосон юм уу. Аудитаар бүх зүйл гарсныг юу гэж бас тайлбарлах болоо.
  • Зочин 2018-11-04 05:18:18
    Tor gedeg irgen hvniig olond vilchlvvleh irgenii asar undor hariutslaga baih estoi alba bolhoos id uu bayj gej tohooj tomildoggvi hariutslaga hvleelge
  • zochin 2018-11-04 05:16:19
    Batzorigt eruugiin xereg uusgej shorond yvuul.Xurelsuxee chi ingej zadaxgui bol 2020 ond MAH iin novsh lalaruudiig bugd gudamjinii noxod bno.
  • Syh 2018-11-04 03:45:23
    Zoriud olnii anhaaarliig holdyylj erdenet oiutgoi asyydliig shiidneeee
  • Зочин 2018-11-04 02:58:43
    Энэ нөхөр манай компаний захиралыг томилуулсан гэсэн. . Мэргэжлийн бус нөхөр тэгээд бас баахан мэрнэжлийн бус нөхдүүд цуг ирсэн. УБЦТС дампуурлаа сайдаа
  • zochin 2018-11-03 21:04:26
    buh hurungiig ni huraaj ulsiin orlogo bolgood bugdiig ni yallaval taarna turd shurgalsan hulgaich naraasaa salah tsag ni bolson
  • zochin 2018-11-03 07:52:04
    Iim xogiin uxej BN lalaruudiig shorond xorij xulgailsan luivardsan mongiin toluulex ystoi.
  • Zochin 2018-11-03 03:49:18
    Tur tuvshin baigaa
  • иргэд 2018-11-02 14:28:33
    Сурвалжлагчын асуултанд МАН-ын бүлгийн даргын хариулаж байгааг,арайчдээ,иймээ мэддэг бол орон даяар олны өмнө ингэж хариуцлагагүй үг хэлэж яах нь вэ?шившиг
  • ОДСҮРЭН 2018-11-02 12:31:15
    БҮГДЭЭРЭЭ ХАРЖ Л БАЙГАА Л ДАА
  • бажа 2018-11-02 10:16:00
    Үнэхээр тодорхой баталгаатай л бол шүүх хуульд заагдсан арга хэмжээ авч, нэн даруй улсыг хохиролгүй болгоод ногдох ял шийтгэлийг нь эдлүүлэх ёстой байх
  • Иргэн 2018-11-02 07:59:02
    ЖДҮС-ийн зээлтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, төрийн захиргааны ажилтнууд ажлаас халагдаж, бүгд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.
  • Hi 2018-11-02 06:45:54
    Buruu ym hiisen l bol huuliin hariutslaga uuruuleechee. Ajilaas halah n ahiitgel bish shuu Dee. Shudraga byaa.
  • Зочин 2018-11-02 06:42:30
    Содбаатар Лхамсүрэн 2 оо яах гэж байна,Адилхан буулгаж мөнгөө хурдан эргүүлж аваарай. харж байна ард түмэн чинь...
    • иргэн 2018-11-02 11:31:55
      ХҮрэлсүх сайд аа, Ардын хүүхдийг алагчилдаг нь яаж байгаа юм бэ. Содбаатар, Сарангэрэл сайдууд, Лхагвасүрэн дэд сайд яах юм бол
  • хуульч 2018-11-02 05:39:21
    Бие биенээ баалж мууг үзэх??? Бусдад хорсох, атаархах ??? Ажил хийж баялаг бүтээхийн оронд өш хонзонгоор амьдрах ??? БИДНИЙ МАХ ЦУСАН ШИНГЭСЭН АРАШИН МӨН ҮҮ?...
  • зочин 2018-11-02 05:25:29
    ЭНЭ засгийн газрын үед энэ асуудал тавигдаж бас шийдэгдэж байна даа, Энэ бол нэг алхам урагшилж байгаа хэрэг шүү, Өмнө энэ асуудал байсан, арга хэмжээ аваагүй ...
  • Содбаатар яахийн 2018-11-02 05:13:11
    Батзориг суудлаасаа бууснаар нийгэм тайвширч Содбаатар, Лхамсүрэн мэт нь ялгүй өнгөрөх үү.
  • zuitei 2018-11-02 04:55:47
    busad nohduudiig ch bas hariutslaga huleelgeech
  • Зочин 2018-11-02 04:36:41
    ард түмэн цагаан цаас гэж боддог бололтой доо
  • өөөө 2018-11-02 03:09:13
    Албан тушаалаа өгөөд л бүх хариуцлагаас мултарчихдаг асуудлыг яаж шийдэх вэ?
  • ЗОчин 2018-11-02 03:00:53
    40 гишүүнийг нь барьж аваад хориод шалгаад шийдвэрлэчих хуулийн байгууллага даанч МОНГОЛД үзээд эргүүлээд өгье гэсэн ч байхгүй юм байхаа...
  • zochin 2018-11-02 03:00:37
    MANAY ENE KHULGAYCHID KHYATADAD BAYSAN BOL UDIID UKHDELUUD BOLSON , DAANCH MONGOL BOL YOS SURTAKHUUN , KHUULI DUREM BAYKHGUY ULS
  • ЗОЧИН 2018-11-02 02:42:15
    Ядуу ард түмэнд зориулагдар мөнгийг дундаас авч байдаг дүүрчихсэн тэнэг толгой. Ийм төрийн хүн байгаа гэхээр бөөлжис цутгаж байна.....
  • Namiin dargad 2018-11-02 02:29:37
    Oyundari chawganziin awsan terbumiig darui ulsad ni toluuleechee !! Namiin dargaa !!! Ene chawganz hiij buteesen neg ch zuilgui Zaluusiig horduulah BAR l ajiluu...
  • !!! 2018-11-02 02:15:26
    Солонгос, японы томчууд гэмт хэрэгт холбогдохоороо нэр төрөө аврахын тулд нийтээс уучлал гуйгаад амиа хорлодог!! Манайхан эсрэгээр!!!
  • !!!!! 2018-11-02 02:13:21
    Urid urid jiluudees Jijig, dundiin zeeliig zowhon gishuud ,Said , darga nar l huu hamdag baisan yrij baigaa ni ene bolhoos zeel awch shamshigduulsan hen bolowch...