Шинжилгээнд тэнцээгүй 42,5 тонн жимсийг буцаажээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд Замын-Үүд боомтын том тэрэгний хяналтаар нийт 713 аж ахуйн нэгж, долоон иргэний импортолсон 31763 тн бараа, бүтээгдэхүүнийг хяналтад хамруулжээ. Мөн хилийн шалгалтад 11,9 мянган тонн бодис, бараа бүтээгдэхүүнийг хамруулж, 19,6 мянган тонн бараа, бүтээгдэхүүнийг гүний хяналтад хамруулахаар шилжүүлжээ.

Хяналтаар 48 зөрчил илрүүлснээс лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй их хэмжээний жимс, жимсгэнэ, хүнсний ногоог экспортлогч оронд буцаажээ. Тодруулбал, лабораторийн шинжилгээгээр Шинэ Зеланд улсаас импортолсон жимс, жимсгэнэ шаардлага хангаагүй тул экспорлогч улсад нь буцаасан байна.

Түүнчлэн хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бичиг баримтгүй, гарал үүсэл тодорхойгүй 9,1 тонн бүтээгдэхүүн, 5,07 тонн өнгөт үрэл, чихэр, 305 кг гахайн мах, 3,2 тонн гахайн тэжээл, 80 кг улаан чавга, 980 кг маргарин зэргийг хурааж, найман нэр төрлийн 133 ширхэг эмийг экспортлогч улсад буцаажээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.