Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлнэ

Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг улсын хэмжээнд үнэлэх тухай ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нарын хамтарсан тушаал гарсан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-аас холбогдох албан тушаалтнуудын дунд семинар зохион байгуулж байна.

Семинараар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, төрийн захиргааны байгууллагын ажлыг үнэлэх аргачлал, тайлагнах, төрийн мэргэшсэн албан хаагчийн ажилд үнэлгээ өгөх зэргийн талаар мэдээлэл өгөх юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар семинарыг нээж үг хэллээ. Тэрээр “Төрийн албаны тогтвортой байдлыг хангах, мерит зарчимд суурилсан, улс төрөөс ангид, хараат бус, сахилга хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх нь Засгийн газрын баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын нэг гол зорилго” гэлээ. Мөн олон арга хэмжээ авч тодорхой үр дүн гарч байгаа ч сахилга хариуцлага тууштай хангагдаж чадахгүй байгаа учир улам бэхжүүлэхийн тулд эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай гэж үздэгээ тэмдэглэв.

Үнэлгээ өгөх хүрээнд Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуулийг төрийн албан хаагчдаар судлуулсан байдал, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 258 дугаар тогтоол, Төрийн албаны ажилтны улсын зөвлөгөөний мөрөөр хийсэн ажлын үр дүнг байгууллага нэг бүрээр шалгана. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн ажил, мэргэшлийн түвшин, тухайн хүний ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр шалгаж дүгнэх юм.

Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Төв комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж байна. Комиссын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн болон  УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Удирдлагын академи зэрэг байгууллагын төлөөлөл оржээ.  

Төв комисс ажлынхаа дүнг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний саналаа 12 дугаар сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-05-18 08:26:33
    bolovsroliin yamand 10-r angiin bolovsroltoi hun ajillaj bn yamar surguuliin huuramch 2 shirheg diplom uzuulee bol ta shalgaj uzej avfdaggui yumuu arai denduu ...
  • Hn 2018-11-02 11:46:08
    Turiin albanii zuvlul, ajliin albanaas ni ehleed unelj chdavarjuul, yamar turshlaga medlegtei humuus ve gedgiig todruulaach
  • Зочин 2018-11-02 04:38:15
    Жирийн албан хаагчид ажлаа хийж л байгаа, харин сэтэртэнгүүдийг л шалгах нь зөв
  • Zochin 2018-11-01 12:57:57
    Ug ni mergeshliin tunshing unelj hoolnii sabnuudaas salah ni zub. Daanch shudargaar unelj chadahgui biz
  • zov 2018-11-01 09:47:11
    deereesee ihleed uneluuleed dooshoogoo ulgerlee
  • кккк 2018-11-01 08:16:03
    Их хурлын гишүүдээ эхлээд үнэл