Гарал үүсэл тодорхойгүй их хэмжээний хатаасан жимс зарж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Нарантуул” олон улсын худалдааны төв орчмын зарим худалдаа эрхлэгч иргэн, байгууллагуудын үйл ажиллагаанд өчигдөр шалгалт хийсэн байна.

Шалгалтын хүрээнд “Хан тайшир” бөөний төвийн өргөтгөлийн гуравдугаар давхарт байрлах түрээслэгчдийн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийх үеэр гарал, үүсэл нь тодорхойгүй 285 хайрцаг хатаасан жимс худалдаалж байсныг илрүүлэн битүүмжилжээ.

Хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй, хугацаа нь дууссан эл бүтээгдэхүүнийг хувь хүн худалдан борлуулж байжээ. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ 2018-11-02 01:28:20
    УЛСЫН ХИЛЭЭР ОРЖ ИРЭХЭД НЬ ХЭН ГЭДЭГ БАЙЦААГЧ НЭВТРҮҮЛСЭН БЭ, ГЭДГИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР ХААНА, ХЭЧНЭЭН ИЙМ ЮМ ХАДГАЛААД МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ БАЛЛАЖ БАЙГАА БОЛ?...