Хөдөө дагуулж явсан танилынхаа амийг хохироожээ
Сураггүй алга болсон хэмээн эрэн сурвалжилж байсан иргэнийг танил нь хөнөөж, хээр булсан байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суух С /эрэгтэй/ гэгч нь гэрээсээ машинтайгаа гараад сураггүй алга болсон гэж ар гэрээс нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд явуулжээ.

Ингээд хохирогч С нь танил 1990 онд төрсөн З /эрэгтэй/ гэгчтэй хамт хөдөө явсан бөгөөд З нь хохирогчийн амь насыг хөнөөн хээр булсан байсныг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

З гэгч нь өмнө нь хулгайн хэргээр гурван удаа ял шийтгэл эдэлж байсан нэгэн ажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-11-01 06:53:26
    ингээд л цаазын ял хэрэг болоод байгаа юм даа.Ийм хүнэнцэрүүд амьд явах эрхгүй шүү дээ.Эвтэйхэн хороогоод амьд донор болгож бусдын амь нас эрүүл мэндэд зориулах...
  • оллоо 2018-11-01 05:43:02
    ийм хог шаарнуудыг буудчихаа.юунд хэрэглэх вэ дээ.дайн болж байвал торгуулийн салаанд явуулчихна.одоо цагт буудаад эрхтэний донор болгож бай.