Хүүхдийн ордны баруун уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэдэг боллоо

Өнөөдрөөс эхлэн Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш буюу Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой боллоо. Уг уулзварт замын тэмдэглэгээ хийж, гэрлэн дохио суурилуулсан байна.

Ингэснээр Төв шуудангийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудын ачааллыг бууруулах юм. Хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлтүүд оруулж буй.

Тухайлбал, Нэгдүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон. Мөн ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгосон юм.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-11-01 08:04:30
    нүхэн гарц хий. хүн ихтэй дээр нь зогсолт ихтэй. урсдаг шат ч хийж болно.
  • Зочин 2018-11-01 05:46:16
    Маш зөв. Одоо нэмээд Төв шуудан талаасаа Шангри Ла руу зүүн гар тийш эргүүлдэг болох хэрэгтэй.