М.Баасандорж: Манай томоохон компаниуд хориглосон хүнсний нэмэлтүүдийг ашигладаг
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хүнсний тодорхой хэдэн чиглэлээр тандалт судалгаа хийсэн байна. Тодруулбал, хөх тарианы талх, гурилан бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлт, мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэлд хэрэглэж буй байдал зэрэгт судалгаа хийжээ. Харин судалгааны явцад манай хүнсний томоохон үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс зөрчил дутагдал илэрчээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандоржоос тодрууллаа.

-Хүнсний томоохон үйлдвэрүүдэд тандалт судалгаа хийсэн байна. Энэ судалгааныхаа үр дүнг танилцуулахгүй юу?

-Монгол Улсын хүнсний тухай хууль шинээр батлагдан мөрдөгдөж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрхэн импортлох, ашиглах тухай журам гарах ёстой байв. Гэвч ХХААЯ-наас журам гаргасангүй. Үүнээс шалтгаалан бидний хийсэн тандалт судалгааны хүрээнд нэлээд хэдэн зөрчил дутагдал илэрлээ.  Хамгийн гол нь хилээр орж ирж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд хяналт хэрхэн тавигдаж байна вэ гэдэг асуудал байна. Нэгэнт ороод ирсэн бүтээгдэхүүнийг улс орны дотоод журмын дагуу хүнсэнд хэрэглэх ёстой байдаг ч манайд мэдээлэл тун хомс байна. Аль аль шатандаа.

Гэтэл ОХУ болон БНХАУ хүний биед хортой нөлөөлөл үзүүлэх юм байна хэмээн хэд хэдэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосон.  Энэ хоёр том гүрэн хүнсэндээ хэрэглэхийг хориглосон нэмэлт бүтээгдэхүүнүүд эсрэгээрээ Монгол Улсын хилээр чөлөөтэй нэвтэрч байгаа нь асуудал дагуулж байна. Үүнийг төлөвлөгөөний дагуу хийгдсэн тандалт судалгаагаар гаргаж ирлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд хортой гэдгийг нь баталж иргэдэд мэдээлж байгаа нь энэ. Гэвч энэ төрлийн мэдээллийг олон нийтэд хүргээд байхад олон улсад хориглосон хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэлд хэрэглээд байвал ААН-үүдтэй хариуцлага тооцох хэлбэрт шилжих юм.

-Хүнсний нэмэлт гэж юуг хэлээд байна вэ?

-Хүнсний нэмэлт нь дангаараа хүнсний бүтээгдэхүүн болж чаддаггүй. Тэжээллэг чадваргүй. Амт, үнэр, өнгө оруулах, биежүүлэх, сийрэгжүүлэх, хадгалах хугацаа уртасгах хүнсний үйлдвэрлэлийн явцад зориудаар хэрэглэж буй нэмэлт бодис хольцыг хэлдэг байна. Хүнсний нэмэлтүүдийг үйлдвэрлэлд бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, технологийн шинж чанарыг сайжруулах зорилгоор ашигладаг. Хүнсний нэмэлтийг “Е” гэсэн тэмдэглэгээгээр тэмдэглэдэг байна. Энэ тэмдэглэгээ нь тухайн бодисын шинж чанарыг илтгэдэг. Жишээ нь Е100 байвал будагч бодис, Е300 байвал үл исэлдүүлэгч бодис, Е600 бол амт үнэр нэмэгдүүлэх бодис гэж ангилж ашигладаг байна.

-Хэчнээн байгууллагад судалгаа хийв. Нийт хэчнээн төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд судалгаанд хамрагдсан бэ?

-Тандалт судалгаанд 54 хүнсний үйлдвэрийн 274 түүхий эд бүтээгдэхүүн хамрагдсан байна. Мөн нийтийн хоолны 65 цэг салбараас 30 орчим төрлийн амтлагчийг хамрууллаа. Худалдаалалт дээр хоёр ААН-ын 40-д бүтээгдэхүүнийг хамруулж тандалт судалгаа хийгдсэн байна.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа тарагны хөрөнгө, амт, үнэр оруулагч, цардуул, желатин, какао, хиамны бэлэн жор, исгэгч, чанаржуулагч, бялууны крем ба чимэглэл, цэлцэгнүүр, шоколод зэргийн  найрлагад 27 төрлийн будагч бодис, 7 төрлийн нөөшлөгч, 11 төрлийн исэлдүүлэгч, 30 гаруй төрлийн өтгөрүүлэгч, тогтворжуулагч, 5 төрлийн хүчиллэг тохируулагч, 8 төрлийн амт сайжруулагч, 1 төрлийн чихэрлэг амт үүсгэгч, 8 төрлийн өнгө тогтворжуулагч гэх мэт нийт 97 нэр төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байсныг тогтоолоо.

Эдгээр түүхий эд бүтээгдэхүүнүүдийг Энэтхэг, БНХАУ, ОХУ, АНУ, ХБНГУ, БНСУ, Австрали зэрэг 10 гаруй улсын 49 үйлдвэрлэгчээс шууд буюу импортлогч ААН-үүдээс худалдан авч хэрэглэж байна.

-Яг ямар зөрчлүүд илэрсэн бэ. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?

-Судалгаанаас үзэхэд импортолж буй бүтээгдэхүүний шошго олон улсын хэл дээр бичигдсэн байсан нь Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Импортлогч бүтээгдэхүүн шошго дээрээ “Монгол, Англи, Орос тайлбарлтай байх ёстой “ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн.
Улмаар хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх зааварыг багтаасан журам яаралтай батлах, олон улсад хүнсэнд хэрэглэхийг хориглосон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний жагсаалтыг гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, “Хүнсний нэмэлтийн ерөнхий тэмдэглэгээний стандарт” MNS CAC 192 2002 стандарыг өөрчлөх гэх зэрэг шаардлагуудыг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхээр болоод байна. Мөн олон улсад хэрэглэдэг “Е” тэмдэглэгээг шошго тайлбарт байршуулах ажлыг зохион байгуулна. Хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зөвлөмжүүдийг бэлтгэж тараах ажлыг зохион байгуулна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүний талаар мэдлэг мэдээллийг ард иргэддээ хүргэх ажлыг зохион байгуулна гээд шат дараагаар хийхээр төлөвлөөд байна.

-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд тавигдах журам гарах ёстой гээд байгаа. Энэ журмыг хаанаас гаргах ёстой вэ?

Монгол Улсад “Хүнсний тухай” хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хүнсэнд яаж хэрэглэх вэ, яаж импортлох вэ гэдгийг журамлах заалт нь өөрөө байхгүй байгаа юм. Энэ журмыг ХХААЯ болон СХЗГ хийх ёстой. Энэ ч шаардлагыг тухайн байгууллагуудад тавьж байна.

-Манай улсад дэлхийн улс орнуудад хориглосон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь орж ирсэн үү. Тэдгээр нь чухам ямар өвчлөлийг үүсгэдэг юм бол?

- Манайд импортоор нэгэнт ороод ирсэн бүтээгдэхүүнүүд байна. Энэ Е123, Е127, Е952 гэсэн тэмдэглэгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд юм. Эдгээрийг олон улсад хүний элэгний үйл ажиллагаанд нөлөөлдөг, ургийн гаж хөгжил үүсгэх, бамбай булчирхайн хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй хортой чанарууд байна гэдгийг тодорхойлж хориглоод байгаа юм.

Гэтэл Монгол Улс мэдсэн ч мэдээгүй юм шиг оруулж ирдэг, хэрэглэдэг байж болмооргүй байна. Тийм ч учраас үйлдвэрлэгч, импортлогчдод шүүмжлэлтэй хандахаас илүү төр өөрөө ажлаа хийх ёстой юм байна гэдэг дээр Мэргэжлийн хяналтын байгууллага нэлээд шүүмжлэлтэй дугарч байна. Шаардлагатай журмыг нь гаргаж олон улсад хориглосон бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад ч мөн адил хориглох ёстой. Энэ ажил биеллээ олж хориг тавигдсны дараа Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтаа хийж ажиллах боломжтой болно.

-Е123, Е127 тэмдэглэгээтэй хүнсний нэмэлтийн талаар тайлбарлаач?

-Е123, Е127 гэдэг нь будагч бодис байгаа. Энэ будагч бодисууд нь амт, үнэр оруулах зорилгоор төрөл бүрийн сүүн болон гурилан бүтээгдэхүүнд ихээр ашиглаж байна. Манай улсад ундааны хүнсний нэмэлтийг л хориглох 687 гэсэн стандарт бий. Өөр хүнсний нэмэлтийг хориглосон хууль эрх зүйн орчин одоогоор бий болоогүй байна.

- Е123, Е127 тэмдэглэгээтэй хүнсний нэмэлтийг яг аль компанийн ямар бүтээгдэхүүн дээр ашигласан бэ?

-Бид тандалт судалгаа хийсэн. Зөрчил дутагдалтай гарсан томоохон үйлдвэрүүд бий. Гэхдээ хэвлэлээр компаниуд болон бүтээгдэхүүний нэрийг зарлахыг түр түтгэлзүүлээд байна. Зөрчил дутагдлаа арилгах тодорхой хугацаатай шаардлагыг өгсөн. Үүний дараа хяналт шалгалт хийгдэнэ. Тэр үед зөрчлөө арилгаагүй байвал хариуцлага тооцох, хэвлэлээр нэрийг нь зарлах зэрэг арга хэмжээнүүдийг авч болно.

 Ер нь бол олон жил үйл ажиллагаа явуулсан хүнсний томоохон үйлдвэр компаниуд байгаа гэж ойлгож болно. Төр өөрөө хүнсний тухай хуульдаа завсар шинэчлэлт хийгээд журмаа гаргаад ирвэл тэднийг хянах хариуцлага тооцох боломж нээгдэнэ. Нөгөө талаас ийм зохицуулалт байгаагүй учраас бизнес эрхлэгчдийг буруутгаж шууд шүүх нь шударга биш юм. Тиймээс зөрчил дутагдлаа арилгах хугацаа өгсөн.  

Мөн дээрх тандалт судалгаанд хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн 10 гаруй хувь нь л хамрагдсан. Бүгд хамрагдаагүй учраас тэр компани зөрчилтэй гээд зарлах нь ёс зүйгүй хэрэг.

-Ярилцсанд баярлалаа.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-08-19 13:03:18
    Ямар учиртай юм бэ. Зөрчлөө арилгатал нь хүлээж бусад нь хордож байх хэрэг үү. Таны хийсэн ажил бодитой л юм бол хориглосон хортой зүйлээ нийтэд ил тод зарлаач ...
    66.181.190.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-08-08 02:28:02
    Төрийн байгууллагууд шат шатандаа ажлаа хиймээр байна Монгол хүн монгол хүнээ хайрлахгүй бол хэн бидний төлөө явах юм бэ? ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЭЭ!!! ??? !!!
    66.181.180.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorj 2019-08-06 20:25:55
    Энэ хор үйлдвэрлэгчдийг ниитэд шууд зарлаад бүтээгдэхүүнийг нь устгаж.үйлвэрлэлийг зогсоодог болгоёо
    66.181.160.62
    Мэдэгдсэн Хариулах
  • батаа 2019-08-06 08:41:19
    энэ бас нэг хахуулчин шүүдээ хэлсэн амандаа хүрдэггүй өөдгүй новш ....
    202.9.43.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-08-04 13:46:09
    Энэ чинь харин ч шударга шүү. Нөгөө Э авгай чинь харин зайлах хэрэгтэй
    59.153.113.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-08-03 02:44:05
    Ene nogoo ajliin bairand huchin hiihiig zavdsan nohor mon bna.
    202.126.89.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Temeechin 2019-08-03 01:00:19
    Ene awilgachin, lyiwarchin, hogiin hylgaich haana as gargaad irev ee. Yneheer yahaaraa ene hyn ene baigyyllagad targalaad syygaad baidag ni gaihaltai.
    202.126.88.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Сараа 2019-08-02 19:45:06
    Мэргэжлийн хяналтын алба татан буугдаж бүх албан хаагчид нь солигдоход илүүдэхгүй. Хүнсний бүтээгдэхүүн хууль зөрчвөөс шууд хүн амины хэрэг болно.
    95.44.238.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Sunujee 2019-08-02 11:58:33
    Mergejliin hyanalt bol shal hudlaa gazar, tatvaraas tsalin avaal suudag hulgaichuud
    202.126.89.242
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-08-02 11:43:11
    Hunsnii amt uner hadgalagch bodis aguuldag hunsnii buteegdehuuniig horigloh huulia tor yaraltai gargaj mergejliin hyanalt shalgaj uil ajillagaag zogsooh olon tu...
    202.126.89.233
    Мэдэгдсэн Хариулах