АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ
АН-ын бүлгээс УИХ, Засгийн газрыг хууль зөрчсөн үйлдлүүдээ таслан зогсоотол чуулган, байнгын хорооны хуралдаануудад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгээс аравдугаар сарын 26-нд УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагад тодорхой хариу ирүүлэхгүй бол өнөөдрөөс эхлэн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Өнөөдөр УИХ-ын даргаас Дэгийн тухай хуулийг баримталж хуралдах нь зүйтэй гэсэн албан бичгийг АН-д ирүүлсэн. Харин Засгийн газраас өнөөдрийг болтол ямар ч хариу ирүүлээгүй байна. Тийм учраас шаардлагыг дахин тавих шаардлагатай боллоо.

Нэгдүгээрт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин шаардаж байна. Хоёрдугаарт шударга ёсыг уландаа гишгэж өөрийн хамаарал бүхий компаниуддаа ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардъя. Гуравдугаарт энэ бүхнээс алдагдсан боломжийг иргэдэд буцаан олгох ажлыг УИХ, Засгийн газар яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Ирэх оны төсөв үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах гэсэн Үндсэн хуулийн 5.1 дүгээр заалтыг ноцтой зөрчиж байгаа. Төрийн өндөр албан тушаалтнууд нь шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байна гэсэн Үндсэн хуулийн 1.2 дугаар заалтыг ноцтой зөрчсөн байдлууд илэрсэн.

Тийм учраас эдгээр зөрчлийг арилгатал манай намын бүлэг чуулганы хуралдаанд хугацаагүйгээр оролцохгүй байхаа үүгээр мэдэгдэж байна. Зөрчлийг арилгасны дараа хуралдаанд оролцоно” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-11-01 13:33:11
    Ардчилсан холбооны хэдэн тэнгүүд байхгүй бол Улс маань ямар гоё хөгжих болоо...Хорлон сүйтгэгч нар минь одоо болиод өгөөч ..Хүний гутамшиг
  • Зочин 2018-11-01 13:29:03
    Та нар хуралд суугаад хэрэггүй монгол улсад та нар огт хэрэггүй ардчилал гарч ирж монгол улс муухай юм үзлээ Хорлон сүйтгэгчид минь
  • Erkaa 2018-11-01 12:35:15
    Ha ha. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав. Адилхан луйварчингууд.
  • Зочин 2018-11-01 11:47:59
    Засаг авах найдваргүй болчихоод л сандарч улайраад байгаа биз дээ. Бодол чинь богино байна. Наадах чинь бүтэхгүй
  • Цогоо 2018-11-01 10:01:14
    АН нэрээ цэвэрлэх гэж улс төр хийхээ хэзээ болих вэ та нарын унагасан эдийн засгийг сэргээгээд эхэлмэгц боож үхэх гээд дороо шээгээд л байна уу даа
  • Бат 2018-11-01 09:18:53
    2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэж нэг үг л санаанд орлоо
  • zochin 2018-11-01 08:34:37
    zailaa ta naraar yadag yum. bugd bas luivarchid l suuj baina sh dee. buur murat hurtel
  • зочин 2018-11-01 07:30:41
    АН тэр чигтээ зайлаасай, тэгвэл улс орны хөгжил овоо урагшлана даа, Эдийн засаг сүйтгэж граммын эдийн засагт ортол нь хулгай хийдэг нөхөд алга болоосой
  • зочин 2018-11-01 07:18:12
    За ингээд эцэс төгсгөлгүй өшөө авалт, подулизм эхэллээ дээ. Гарц нь байж л байгаа. Маш амархан. Хуулиа л дагах хэрэгтэй. Шалгуул, нотло, хариуцлага хүлээлгэ
  • зочин 2018-11-01 07:12:08
    Одоо 8% зээлтэнгүүд тэмцэж 3% болгуулмаар байна Эд нар өөр хүнүү адилхан маниасаа дор новшнууд байхгүй юу.Яахаараа дав уу эрхтэй байдаг юм. Шалгуулмаар байнаа.
  • иргэн 2018-11-01 06:49:58
    Больчих л гүй юу, эд нараар их хурал дутаа юу...та нар өнгөрсөн 4 жил идэж цусалсан мөнгө хөрөнгөө шалгуулахад бэлтгэж бай.эдэнтэй эдэнгүй болно... хутгагч нар ...
  • зочин 2018-11-01 06:47:52
    та нар бас ард түмний сонголтоор гарсан биз дээ яагаад хуралд оролцохгүй гэж өөртөө та нар дүгнэлт хийгээч өөрсдөө шударга байж хуралдаа оролцох хэрэгтэй
  • zochin 2018-11-01 05:41:47
    8%-iin zeeld orsnoor dundaj davhraga yaduusiin egneend shiljij baina IH gishuud jiliin 3% -iin huutei zeel avch BBSB -d ergelduulj bayjij baina. Ene shudraga u...
  • зочин 2018-11-01 04:47:34
    Маш зөв байна дотроосоо бас тэх хэрэгтэй ш дээ.МАН ард түмнээ уландаа гишгэж доромжлож байна шат шатандаа Сайн тэмцээрэй дэмжиж байна.Монго буцааж авья?????????...
  • Бат 2018-11-01 04:46:25
    За одоо Эрдэнэбатаа чамайг мэдэхгүй хүн байгаа биш тэгсгээд зогс чамд их юм бий шүү
  • зочин 2018-11-01 04:14:35
    энэ хэдэн нөхөр ер нь юм л болохоор тэгэхгүй энгхгүй гэж шантааж хийж байх юм өөрсдөө олонхи байхдаа бас л эд шигээ бүтэлгүй магадгүй бүр эднээсээ дор байсан
  • Зочин 2018-11-01 04:05:41
    Нэрээ энэ батзандан хаачив