Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт:
Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүгчийн ёс зүйн сургалт” эхэлнэ.

09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд "Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган болно.

10:00 цагт: Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт “Бизнес Эрхлэхүй” буюу “Doing Business” судалгааны тайланг танилцуулна.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11:00 цагт: Баянзүрх дүүргийн ЗДТГ-т “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” өдөрлөг болно.

11:00 цагт: "Монгол ньюс" мэдээллийн төвд “Глоб Интернэшнл” төвөөс "Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба сэтгүүлчдийн аюулгүй байдал" сэдвээр мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Төрийн ордонд  УИХ-ын гиүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Залуучуудын хөдөлмөрийн зуучлалын төвөөс оюутан залуусын нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж, бүтээлч сэтгэлгээ, ажил хөдөлмөр эрхлэх, бүтээн байгуулалтанд гар бие оролцох хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор "Дархангеомаш" ХХК-тай танилцах аялал зохион байгуулна.  Багшийн дээдийн буудлаас автобус хөдөлнө /МУБИС талаас/.

11:30 цагт:  И-март дэлгүүрийн Чингис салбарт "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний нээлтийн ажиллагаа болно.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.