Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх тал дээр Герман улстай хамтарна
Манай улс дотооддоо нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох арга зам хайсаар багагүй хугацаа өнгөрч байна. Гурван жилийн өмнө буюу 2011 оны сүүлчээр нүүрснээс шингэн түлш боловсруулж, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох талаар улстөрчид ярьж, хэлж эхэлсэн.  Монгол Улс 170 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний бараг 60 гаруй хувь нь эдийн засгийн үр ашиг багатай, олборлолтын зардал өндөртэй хүрэн нүүрс гэх судалгаа бий. Энэхүү хүрэн нүүрсийг ашиглаж, нефть боловсруулж, түлш үйлдвэрлэснээр дотоодын хэрэгцээгээ хангах бүрэн боломж бий. Гэвч одоог хүртэл энэ асуудал биелэлээ олоогүй л байна.

Тэгвэл хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авах үйлдвэрт Герман улсын технологийг нэвтрүүлэх талаар яригдаж, өнгөрсөн сард ҮХАА-н сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид тус улсад очиж уг үйлдвэрийн үйл ажиллагаа, технологитой танилцаад ирсэн. Төрийн ордонд энэ сарын эхээр болсон Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар энэ тухай хэлэлцэж, цаашид хамтран хэрэгжүүлэхэд санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм.

Түүнчлэн 2011 оны 10 дугаар сард гарын үсэг зурсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй арга хэмжээ, хамтарсан төслүүд болон хөрөнгө оруулалтын орчны талаар харилцан мэдээлэл солилцон, хамтын ажиллагааны цаашдын зорилт, хийх алхмуудын талаар ярилцаж хэлэлцсэн байна

Засгийн газар хооронд байгуулсан дээрх хэлэлцээрт тусгагдсан нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, коксжих үйлдвэр байгуулах, газрын ховор элементийг хайх, олборлох, боловруулах тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх зорилго бүхий хоёр орны хувийн хэвшлийн Монгол-Германы Эдийн засгийн хорооны гуравдугаар хурлын тайланг тус хуралдаанаар сонсон, тэдний санал санаачлагад хоёр улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэх бодлого, боломжийн талаар санал солилцжээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
                                                                                             
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • төмөр 2014-05-24 10:10:12
    Ийм 12 үйлдвэр Германд дайны үед байсан ба тэд дайны бүх хэрэгцээг хангаж байсан юм
  • уншигч 2014-05-22 00:56:03
    ярихаас цаашгүй юм даа манай хэд. яриагаар нь бол төмөр замаа бариад, нүүрсээ шингэрүүлээд, аж үйлдвэрийн паркаа бариад гээд л...
  • efkas;sfmsalf 2014-05-15 05:19:01
    xurdavchlax arga alga uu