“Эрдэнэс Тавантолгой”-н 8.2 км авто зам ирэх онд ашиглалтад орно
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайг Гашуунсухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай авто зам 2019 оны II улиралд ашиглалтанд орно. Уг  замын ажил  захиалагч тал буюу "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас шалтгаалахгүйгээр хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болсон гэж тус компанийн зүгээс мэдэгдлээ.

Авто замд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг авахад орон нутгийн зүгээс тодорхой хугацаа алдсан, уг зөвшөөрлийг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргатай материал ашиглах гэрээ хийсэн боловч, нутгийн малчдын зүгээс эсэргүүцэж хугацаа алдсан нь, ажил хойшлох гол үндэслэл болсон гэж гүйцэтгэгч компанийнхан тайлбарлаж байна.

Мөн авто замын инженерийн нарийвчилсан зургийн шатанд хийгдсэн геологийн дүгнэлт буруу гарсан, тэсэлгээний ажил гүйцэтгэх зөвшөөрөл авахад хугацаа алдсан, тус бус нутагт их, бага хэмжээний бороо орж барилгын ажлын явц удааширсан зэрэг хүндрэлүүд нөлөөлжээ.

Өнөөдрийн байдлаар шинэчлэн баталсан ажлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийг явуулж буй бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан гэж "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс мэдэгдлээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.