Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагаас ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Кэмбрижийн их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Халх голын дайн ба төмөр зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт болно. /СТӨ-Б корпус-3 давхар/ Утас: 99045949

09:00 цагаас Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч даргыг Батлан хамгаалах яамнаа хүлээн авч уулзаж, яриа хэлэлцээ хийнэ. Мөн Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын Батлан хамгаалах, зэвсэгт хүчний төлөөлөлтэй уулзалт хийнэ.

10:00 цагаас  Хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтынхантай хийх цахим хурал МХЕГ-ын хурлын зааланд болно.

10:00 цагаас "Түүхийн жимээр" ОХУ, Казакстан, Монгол Улсын нутгаар хийх авто аяллын тухай хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн мэдээллийн төвд болно. Утас: 328334

11:00 цагаас Каритас Чех байгууллагын хэрэгжүүлж буй "Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-өөс Шведийн Байгаль орчин судлалын институттэй хамтран боловсруулсан "НОГООН БАРИЛГЫН ПРАКТИК" хичээлийн хөтөлбөрийг Монголын Барилгын Политехникийн Коллеж-д хүлээлгэн өгөх ёслол Пума империал зочид буудлын бага танхимд /2 давхарт/ зохион байгуулагдана.

11:30 цагаас Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам болон National Geographic Traveler Монгол сэтгүүл хамтран зарласан  “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдаанд түрүүлэгчдийн  шагналыг Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны Хаан танхимд гардуулах болно.
 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.