АТГ-т 310 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 11 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 6 хэрэг хүлээн авсан бөгөөд 353 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 36 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 310 хэрэг шалгагдаж байгаа аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-10-30 04:55:13
    Орон тоогоо нэмэхээр юм байна даа.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах