Чуулганы индэр дээр шударга ёс, эдийн засгийг сайжруулах талаар ярьж байсан Н.Учрал гишүүний үнэн төрх
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, жирийн иргэдээ ажилтай орлоготой, бизнесийг нь хөгжүүлэх зорилготой, эдийн засгаа солонгоруулах үүрэгтэй ЖДҮДС-аас эрх дархтай гишүүд, өндөр дээд албан тушаалтнууд зээлийг тэрбум тэрбумаар нь авсныг илчилсэн өдрүүд үргэлжилж байна.

Яагаад тэд иргэдийн боломжийг хулгайлж, дээрэмдэв. Яагаад шударга ёс, эдийн засаг ярьдаг гишүүд ийнхүү эрээ цээргүй авирлаж, эхнэрийнхээ болон аавынхаа, өөрийнхөө хамаарал бүхий компаниудыг санхүүжүүлж сангаас тэрбумаас 950 сая төгрөг хүртэлх төгрөгийн зээл “цохив”. Хэн хэдэн төгрөгийн зээл авдаг нь эхнээсээ тодорхой болсон. Өөр өөрсдийн тайлбараа хийж, өөрийгөө ч өмөөрч, өрөөлийг ч буруутгаж байгаа харагдав.

Хулгайчууд баригддаг юм гэгчээр эхнээсээ нэрс нь ил гарч, элдэв асуудал дагуулахаар авсан зээлээ эргүүлээд хүүтэй нь төлчихнө гэж томорч байна.

Яаж ч харсан жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих төслөөс гишүүд өөрсдийн болон хамаарал бүхий этгээд нь эзэмшдэг компанид их хэмжээгээр зээл олгоно гэдэг ёс зүй, ашиг сонирхлын хувьд ч байж болохгүй зүйл гэдгийг мэдмээр юм даа. Өчнөөн тэрбумын ашиг орлоготой том компаниудтай байж, ард түмэнд хувиарласан хэдэн төгрөгийн зээлнээс нь ингэж хумслах, хулгайлах шаардлага юу байна аа, эрхэм гишүүдээ. Ядаж ичих нүүр, эмзэглэх сэтгэлтэй байгаач.

Энэ асуудалд ганц гишүүд ч буруугүй юм үйлдвэрлэл эрхлэгчдэд төслийн шаардлагын дагуу зээл авах материал бүрдүүлсэн ч тэнцсэнгүй гэсэн ганцхан үгээр жагсаалтаас хасч, гишүүд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдэд боломжийг баруун солгойгүй олгосон ЖДҮДС-ийн удирдлагууд болон салбарын сайд нь бас буруутай юм.

Жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслөөс олгодог зээлийг УИХ-ын 7 гишүүн авсан гэх тоо гарч ирсэн.

Тэдний нэг нь гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорын 100 хувь эзэмшдэг “Хүннү” ХХК нэг тэрбум орчмын зээл авсан байгаа юм.

Энэ мэдээлэл гарахтай зэрэгцэн гадаадад ажлаар яваа Н.Учрал гишүүн яаран сандран мэдэгдэл хийж, энэ мөнгөө буцааж төлнө, төлөх төлөхдөө бүр долоо хоногийн дотор төлнө гэж мэдэгдэв.

Тэрбээр “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүй, хэрвээ хардлага байгаа бол би хууль хяналтын байгууллагад шалгуулахад бэлэн байна. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж, баялаг бүтээсээр ирснийг Монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани.

Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож, тус зээлийг хугацаанаасаа өмнө эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсон учир миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнес зогсоно гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно” гэсэн мэдэгдлийг хийсэн.

Тиймээс гадаадад яваа түүнийг энэ долоо хоногтоо ирж, зээлээ төлөхийг харъя. Ард түмний мөнгөнөөс аавтайгаа хийлж “хумсалчихаад” өдөрт нь төлнө гэж томорч чадалтайгаа гайхуулсан Н.Учрал гишүүн ард иргэдтэй барьцаж тэр зээлийг авах ямар шаардлага байсан юм. Аавдаа эрхэлж байгаа айлын хүүхэд шиг аашилж “Би төлчихнө” гэх шиг.

Нэгэнт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр анх зээл авахдаа Н.Учрал гишүүн, түүний аав энэ талаар яагаад бодож болоогүй юм бэ. Чуулганы индэр дээрээс эдийн засгаа сэргээнэ, солонгоруулна хэмээн шударга ёс ярьж хашгирч байхдаа энийгээ яагаад бодож болоогүй юм бэ, Н.Учрал гишүүнээ.

Ер нь яах гэж авсан юм. Улстөрд орж ирсэн залуу хүн байж төсвийн мөнгөтэй хутгалдах ямар хэрэг байсан юм. Хэтэрхий шударга дүр эсгэсэн тэрбээр энэ үйлдлээрээ худлаа гэдгээ нотлон харуулав.

Ийнхүү энгийн ард иргэдэд албан тушаалаа ашигласан гэж харагдаж, сөрөг хүчнийхэндээ нараа баастуулж, муу муухай намтараа нэгээр нэмж байна даа.

Жирийн ард иргэдэд олддоггүй зээлийг нь та нар булааж, өөрсдийнхөө компанийг санхүүжүүлж байх хооронд ард түмний амьдрал яаж дээшилж, улс орон хөгжих юм бэ. Хэтэрхий шунал, хэмшээлшгүй эрх мэдлээ жаахан ч гэсэн хазаарлаж, дарж явж сураач. Та төрд сонгосон бидний буруу биш. Гэхдээ сонгосон ард түмнийхээ өөдөөс ийм ёс бус авир битгий гаргаж бай. Төрд ард түмнээ төлөөлөх үүрэгтэй сонгогдсон гэдгээ ойлгож, мэдэж байгаа юм бол өөрийнхөө эрх ашгийг хоёрт, ард түмэн, улс орныхоо эрх ашгийг нэгд тавьж сурах нь чухал юм шүү.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-11-03 03:14:18
    Hudalch UCHRAL
    150.129.140.16
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-10-31 18:39:31
    20 гаруй жил ийм л хүмүүсийн үлгэрт үнэмшиж, хууртаж Их хуралд бид сонгосон. Ичих нүүрээ элгэндээ наасан хоёр нүүртэнгүүдийн үе дуусах байлгүй дээ.
    107.77.165.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Ju 2018-10-31 12:52:29
    Hudlaa shde zugeer bag omsson hulgaich bn shdee.ichij uheesei.
    103.26.195.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-10-31 05:49:42
    Ovoo shudarga zaluu bna gesen chin hulhi nuhur bna le sh de hungulttei zeel avaad.
    202.126.89.88
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-31 04:43:33
    Hairan aaviin eveegiin ner hund , ter Oyundari Mongoliin suljee restoran ezemshdeg baij hairan eveegiinhee neriig baasdaad hogiin shunal be
    150.129.140.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Boldoo 2018-10-30 22:04:10
    Naad chin zygeer l mongotei ailiin teneg bandi hiisen um turshlaga yu ch bhgui yg nomtoibayartai adil hyssen Tsedee sordog garshtee
    66.181.184.247
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2018-10-30 14:26:17
    учрал хулгайч зайлаач
    139.5.216.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-10-30 13:59:25
    Цогзолмаа гишүүн хурал дээр хоёр нүүр гаргалаа гээд загнаад байсан. Үнэн л юм байна
    202.126.89.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Novh 2018-10-30 12:54:03
    Novah l gej helie dee uur ug daanch alga yaaaaaaaaya baiz Enkhbold dargaa arduud bid odoo yah ve ta helj uguuch
    103.212.116.111
    Мэдэгдсэн Хариулах
    • Novsh 2018-10-30 12:57:06
      Uu denduu hurch bachimdahiin erhend “novsh” gej zuv bichij chadaagui bna daa
      103.212.116.111
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-30 11:57:57
    ням осор захиралтай хунну компани зээл авчээ энэ нь учралд ямар хамаа бна аа аав хуугээ боль гэж болохгуй биздээ хуу нь уих ын гишуун боллоо гээд аав нь ухэж бо...
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-30 10:43:46
    Ийм хүмүүс бизнесээ л хийцгээж байвал барав. Дахиж битгий сонго сонгогчдоо
    202.120.234.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга иргад  2018-10-30 10:00:05
    Энэ Ням- Осор, Учрал нар өдөр шөнөгүй зүтгэж энэ амьдралд хүрсэн нь ойлгомжтой шүү дээ. Өөрснийгөө, гэр бүлээ, нийгмээ чирч яваа энэ хүмүүсийг хүндэлцгээе!!!
    124.158.125.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-30 09:44:18
    Ням-Осор гэдэг хүн чинь харин ч авилгач, хулгайч нараас шал өөр хүн шүү. Их зөөлөн сэтгэлтэй ёстой эрийн хугархай шүү. Түүнийг дэндүү хараар будаж хэрэггүй.
    103.9.89.18
    Мэдэгдсэн Хариулах
    • ард түмэн 2018-10-30 14:29:52
      ард түмнээс хулгайлчаад бна тэнэг ээ чамаас хулгайлчаад бна эцэг хүү 2 тэнэгээ вун өрөвчхөн гэж хуцаад бган
      139.5.216.129
      Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-30 07:58:02
    зээл аваад зориулалтын дагуу ажлаа хийсэн уу гэдэг нь л асуудал туунээс биш наад гишууд чинь емне нь монгол у лсад амьдарч байсан ажиллаж байсан монгол хун биз ...
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • h 2018-10-30 05:53:52
    мангар бацаан
    192.82.64.217
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-30 05:37:06
    Uchral shig iimerhuu umnuudiig ard tumnii tuluu ajil hii gej shahval baas l garna shdee.
    103.26.193.62
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-30 04:51:59
    Чи ч новш юмдаа Учралаа.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-10-30 04:40:47
    Hudlaa bolovsrol bagshiin erh ashig gej tom tom yaridag zaluu. 3 tv eeree uuriiguu saihan haragduulah gej oroldono biz. baliar huvalz. tehdee mungutei yumaa.
    202.131.249.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-30 04:14:25
    Хуцан ульж байгаа новшийн гөлөг. Эцэгтэйгээ адилхан новшийн хулгайч луйварчин. Хэзээ нэг өдөр тэнгэрийн гэсгээл толгой дээр чинь буух өдөр ирнэ ээ.
    203.91.115.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-30 04:10:57
    Чамд хамааралгүй юм бол тэр 1992 онд Элбэг аавыг чинь дэмжээд дараа нь аав чинь чамайг өсгөөд одоо аавынхаа ачийг хариулж байгаам биш үү. ккккк
    217.196.28.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-30 02:52:55
    Муу худлаа ярьсан бацааныг шоронд хий. ББСБ нь яасан ч том юм бэлэн 1 тэрбум төгрөгтэй. Банкны хадгаламжинд хийчихсэн юм уу
    122.201.31.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Ta nar ter mongoor dutahgui BAYJsan Berd 2018-10-30 02:33:07
    Erkhem gishuun, irgen Nyamosor hoert helehed jijig dundiin zeelees 2-5 say togrog zeeleer awch orhiin amjirgaagaa awch yawah huseltei humuusiin urduur dairch Te...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-30 02:00:03
    Ард түмний мөнгөнөөс аавтайгаа хийлж “хумсалчихаад” ............гэж бичиж болохгүй л дээ, Нямосор гэдэг хүн олон жил баялаг бүтээж бгаа нь үнэн ш дээ
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • баатар 2018-10-30 01:57:17
    жижиг дундийханд 5.10.0 n сая төгрөг маш их мөнгө шүүдээ
    202.126.89.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Bid 2018-10-30 01:51:48
    Yag yamar tosold zeel avch yiu khiij ekhluulsnee khelj bolgoono uu. Ikh zasag ikh surguuliin neremjit 24 tsagiin delguuriinkheen!!!!!
    103.229.122.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-30 01:40:41
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах