Хөнгөн жингийн “поп”

МАН-ын бүлгийн өчигдрийн хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй хэрэлджээ. Энэ тухай цахим сүлжээнд “Оргил”-ын Ж.Ганбаатарыг од болгон мэдээлэв. Түүнд нь ч мань Ж.Ганбаатар баахан хөөрсөн бололтой юм.

Энэ явдлаас хэд хоно­гийн өмнө Ж.Ганбаатар Байнгын хорооны хурал дээр Монгол­банкны ерөнхий­лөгч Н.Баярт­сайханыг “нам авсан” ту­хай зарим хэвлэлд мэ­дээлж, дамжуулсан. Тэгэ­хэд тэр бас их баярласан юм шиг байгаа юм.

Ж.Ганбаатар Байнгын хорооны хурал дээр “Та хаана орж ирчихээд байна аа. Би эсвэл эндээс гарчихъя” ч гэх шиг юу юу яриад байв даа. Гэтэл Н.Баяртсайхан бол сайн ч муу ч Монголын улс төрд өөрийн зам мөрөө үлдээчихсэн улстөрч. Н.Баяртсайханыг магтаж байгаа юм биш. Ам.долларын ханш алдаад, ажлаа сайн хийж чадахгүй байгааг хэн хүнгүй л ярьж байгаа. Тэр ч үнэн. Гэхдээ бол тэр хүнийг Ж.Ганбаатартай бол харьцуулашгүй юм.

Ер нь бол Ж.Ганбаатар УИХ дээр иймэрхүү араншин гаргаад байдаг болчихсон байгаа юм. Орой телевизээр мэдээ үзэх гэхээр нэг л их ууртай, хүн хүн рүү үсчсэн нэг нөхөр гарч ирдэг болсон. Загнаад л, уурлаад л…

 Ингээд хол явахгүй л дээ. Ядруухан эрээс л гардаг араншин шүү дээ. Гэтэл тэрээр энэ бүхнийгээ бол байна, улс төр хийж байна гэж ойлгоод байх шиг байна.

Энэ хүн компани дээрээ л тиймэрхүү байдаг байх. Хувийн компани учраас тэндээ лууван шиг байна уу, лаа шиг байна уу, хамаа алга. Харин өнөөдөр энэ хүн Монгол төрийн түшээ болоод, Монгол төрийн ордонд ажил хийдэг болсон. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ, уг нь.

Яг үнэндээ Ж.Ган­баатар бол 1996-2015 оныг хүртэл “Оргил” дэлгүүрээ ажиллуулж ирсэн хүн. Тэгэхэд өнөөдөр барьцал­даад байгаа У.Хүрэлсүх, Н.Баярт­сайхан хоёр нь Мон­­голын төрд, Монголын улс төрд л байж ирсэн.

Одоо түүний өөрчлөх гээд “…Би л мэднэ” гэж зантаганаад байгаа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг 2007 онд энэ хүмүүс батлаад явж байсан байх жишээтэй.

Нөгөөтэйгүүр өнөө­­дөр энэ зэргийн хү­мүүс­тэй ингэж ярьж, харьцаж байгаа Ж.Ган­баатар тойргийнхоо сонгогчидтой яаж ярьдаг бол гэсэн шүү юм бодогдож байна. Бараг л багцаа харагдаж байна л даа. Компанийн захиралд компанийн ажилчид ямар хэмжээтэй харагддагийг олон хүн мэднэ. Сонгогчид нь түүнд тэгж л харагддаг байх гэж бодогдоод явчихлаа.

Ер нь бол ямар ч юм хэмжээтэй. УИХ-ын гишүүн бол хаан биш. Хэнтэй ч яаж ч харьцаж болдог албан тушаал ч биш.  Улс төр бол эрэмбэтэй. Хэн ч маргахгүй. Ямар ч зүйл уламжлал, шинэчлэлийн нэгдэл дээр хөгжиж явдаг. Энэ нь эрэмбэ байх ёстой гэсэн үг юм.

Өчигдөр хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад өнөөдөр УИХ-ын гишүүн болсныгоо албан тушаалын оройгүй өндөрт гарчихлаа гэж андуурч байгааг нь Ж.Ганбаатарын PR энэ тэрийг хийгээд байдаг хүмүүс сануулах хэрэгтэй. Ж.Ганбаатарын ярь­даг, загнадаг, уурладгийг дэлхийн олон орны зарим улстөрч хэрэглэдэг. Тэднийг “поп” буюу популистууд гэдэг юм.

Монголд ч, одоогийн УИХ-д ч “поп”-ууд олон бий. Биеэ тоосон, би-гээр өвчилсөн, иймэрхүү бацаанууд УИХ-д олшроод байгаа нь үнэн. Хамгийн гол нь тэд юу ч бүтээдэггүй юм. Зөвхөн ярьдаг. Тэр ярьдаг юм нь зөвхөн өөрийнх нь эрх ашгийн төлөө л байдаг. Энэ бол иймэрхүү хүмүүсийн нийтлэг төрх.

Ингээд харахаар Ж.Ганбаатар бол хөнгөн жингийн “поп” болж таарч байгаа юм. Харин Төрд тулх, зангараг хоёр л хэрэгтэй байдаг юм.

Тэгээд ч “…Дааганаас биш даравгараас унадаг” гэж ардын үг байдгийг Ж.Ганбаатар санаж явахад илүүдэхгүй хүн байна.


Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Маргад 2018-11-01 03:28:44
    Ямар хөгиин хөлсниии угаадас бичээвэ .ард түмэн уншхад нэг нь ажилиин байр бии болгосон хүн байна нөгөөн нам дагавал яаж баяждгииг харууулжииндаааа намаа гэж эн...
    202.9.43.252
    Мэдэгдсэн Хариулах
  • setguulchid 2018-10-31 07:32:24
    ganbaatariin zuv, zovlong biyeeree medreed irchhsen ulsturchdiin zamnalaar yavaad naad mungu chin yuyy bolj bgaag setguulchee harj bgaa biz dd? bitgiii hudalaaa...
    103.229.176.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-31 03:42:30
    Helber tudii yavtsgui uls tur hol yavahgui heldeg bish hiij sur
    202.9.43.198
    Мэдэгдсэн Хариулах
  • user 2018-10-30 23:10:40
    хэдэн цаас авч бичсэн бөгсний нийтлэл байна зайл
    66.181.161.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-10-30 20:47:18
    Mungu nemj zaraad ashig unagaj bayajsan huniig yamar undesnii uildverlegch gedeg yum. Damiin naimaachin l bna.
    74.120.42.194
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2018-10-30 14:51:36
    энэ олон хулгайчуудыг хараад инээгээд сууж бхийм уу үнэхээр уур хүрмээр бга биз дэ новш
    139.5.216.129
    Мэдэгдсэн Хариулах
  • ароха 2018-10-30 14:06:02
    харваас л нэр хүндэд дуртай, дебил царайтай ,юм
    182.160.34.175
    Мэдэгдсэн Хариулах
  • ме 2018-10-30 07:23:27
    Ганбаатар бол байрнаас нь худалдаж авсан энгийн иргэнийг уулзая гэхэд өрөөнөөсөө хөөгөөд гаргадаг хүн бна лээ.
    202.21.124.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдоо 2018-10-30 06:10:56
    Хүрэлсүхийн бөгс долоогч үүнийг бичсэн байна. Сүх нүүд тэгээд улсаа хөгжүүлжхгүй үхснээ хийж тэнд олно жио болсон юм
    202.131.249.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Tumuulen 2018-10-30 05:06:17
    Ganbaa zuv shuu uls turd udlaa geed yu hiij giiguulev
    202.126.89.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-30 04:58:23
    МАН-ын алдааны нэг тод илрэл бол энэ Ганбаатар мэтийн хэдэн сагуу "амьтас" юм уу даа. Бас ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг нэр дэвшүүлсэн нь одоо гай болж...
    66.181.182.48
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-30 04:52:38
    ярьдагийг буруутгаагүй мэдэмхийрч болохгүй ЖДЗ 2 тэрбумаас дээш-р банкаар доошхийг нь сангаас олгоно ч гэх шиг тэр хууль батлалцах ажилтай өөр юм хэрэггүй
    202.126.89.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-30 04:04:40
    Зөв ярьдаг, зөв шаардлага тавьдаг залуу. Тэр өмөөрөөд байгаа сүр данзан Хүрэлсүх, Баяртсайхан хоёр чинь улс төрд тийм л удсан юм бол энэ улсынхаа царайг хар.
    202.131.244.53
    Мэдэгдсэн Хариулах
  • jh 2018-10-30 02:43:22
    ene harvaas dalichgar nohor
    66.181.170.229
    Мэдэгдсэн Хариулах
  • twala 2018-10-30 02:21:19
    Ganbaatar zuv yaridag sh de. Ene hulsnii bicheech boliooroi.
    202.9.40.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Ganbold 2018-10-30 02:01:10
    Хүрэлсүх Баяртсайхан хоёр төрөөс юм хусаж амьдардаг, хийж гийгүүлсэн юм байхгүй, цагаан захтангууд. Ганбаатар бол өөрөө хийж зовж олон хүн тэжээж байгаа нэгэн.
    66.181.190.28
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-30 01:45:02
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Лалар пизда хол хуцдаа 2018-10-30 01:20:48
    Ганбаатар зов юм ярьж Идэж уухаа болиод Ажилаа хий гэж анхааруулж байна . Лалар Баяртсайхан Хурэлсух бараа шахах. Попрох Нийлж монго луйвардах юм л хийсэн
    103.212.119.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Нееу 2018-10-30 01:11:07
    Битгий хуцаад солиороод бай Б.Дамдин-Очироо
    122.201.24.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-30 01:00:55
    Ганбаатар гэж хөгийн амьтан байдаг ш дээ.
    202.9.42.110
    Мэдэгдсэн Хариулах