Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгчдэд шалгалт хийнэ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар тэмдэглэлээр согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, үйлдвэрийн байрыг өргөтгөх шинэчлэх, хаяг байршилаа өөрчилсөн гэсэн шалтгаанаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу хариу тайлбар ирүүлсэн 32 аж ахуй нэгжид 2019 онд багтаан хяналт шалгалт явуулах шийдвэр гаргажээ.

Шалгалттай холбогдуулан МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газраас эдгээр аж ахуй нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн талаар танилцуулж,  2019 оны эхний улиралд зохион байгуулагдах хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй,  тусгай зөвшөөрлийг сунгах  нөхцөл, шаардлагыг хангаагүй аж ахуй нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлнэ гэдгийг анхааруулав.

Монгол Улсын Засгийн газрын “Архидан согтуурахтай тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 46 дугаар тогтоол, Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаврын хүрээнд 2017 онд улсын хэмжээнд согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж 16 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-10-29 17:40:28
    MONGOLIIG MUHUUHGUI ULDEEH HUSEL BAIBAL TURIIN MEDELD GANTS UILDBER ULDEEGEED BUSDIIG HAA. TIIM ZORIG ZURH BNA UU ERH MEDELTNUUDEE
    84.14.155.146
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-10-29 15:57:01
    БАЙЦААГЧИД НЬ БАЙНГЫН ШАЛГААСТАЙ БАЙГАА БИЗ ДЭЭ. АРХИЫГ НЬ ӨДӨР БҮР УУГААСТАЙ БАЙНГА ШАРТААСТАЙ. ХЭР ШАРТУУЛЖ БАЙГААР НЬ ЗЭРЭГЛЭЭД БАЙГАА ШҮҮ. ГАДААДЫН ХАРЫГ ИЛ...
    103.229.123.213
    Мэдэгдсэн Хариулах