Төв аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив
Онцгой байдлын ерөнхий газраас Төв аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг  хангаж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүд  өнөөдрөөс эхлэн  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  шилжлээ.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тухайн бүс нутагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага, сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна.
 


Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • d 2018-10-30 03:38:35
    shanaga n 5 shawxaru n 3 boljde
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах