Худалдаа хөгжлийн банк хашаагаа татаж, газар чөлөөлжээ
Нийслэлийн газрын албанаас “Явган хүний зам” аянг хэрэгжүүлж буй. Уг аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Худалдаа хөгжлийн банкны барилгын хашааг татуулж, явган хүний зам талбайг гаргууллаа.

Худалдаа хөгжлийн банкнаас явган хүний зам гаргуулах тухай хугацаатай мэдэгдлийн хариуд 2018.10.27-ны өдөр хашаагаа татаж, явган хүний зам талбайг өөрийн хөрөнгөөр тохижуулахаар болсны дагуу ийнхүү хашаагаа татжээ.  Өнөөдрөөс тохижилтын ажил хийгдэж эхэлнэ гэж Нийслэлийн газрын албанаас мэдээлэв.


 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine