Охидын шигшээ баг хэсгээсээ шалгарч чадсангүй

Азийн хөлбөмбөгийн холбооноос 19 хүртэлх насны эмэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг өнгөрөгч Тайланд, Вьетнам, Ливан, Киргизстан, Тажикстан болон Мьянмар улсад зохион байгууллаа. Ливаны Бэйрут хотод Австрали, Хонгконг, Ливан, Монголын баг өрсөлдөж хоёр баг цааш өрсөлдөх эрхийг авлаа.

Манай охидын хувьд хэсгийн сүүлийн тоглолтоо Ливаны багтай хийсэн. Тоглолтын эхний хагаст манай баг эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулсан ч хамгаалалтын багахан алдаа эсрэг багийн онооны самбарт эхний гоолыг нэмсэн юм. Хоёрдугаар хагаст эсрэг багийн тоглолт илт сэргэж, эцсийн дүндээ 4:0-ийн харьцаатай Ливаны охид хэсгийн хоёр дахь хожлоо авлаа.

Харин Монгол Улсын 19 хүртэлх насны охидын шигшээ баг ХонгКонгийн багийг 1:0-ийн харьцаатай хожсон гэсэн үзүүлэлттэй хэсгийн гуравдугаар байраар өрсөлдөөнөө дуусгав.

Хэдий дараагийн шатанд шалгарч чадаагүй ч Ливан улсад болсон энэ өрсөлдөөн манай өсвөрийн тамирчдад том туршлага болон үлдлээ. Мөн зарим тамирчдын хувьд Тажикстан улсад зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпийн эрх олгох тэмцээн болон Гуам улсад 12 сард зохиогдох Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны өрсөлдөөнд орох чухал бэлтгэл болов.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2018-10-29 07:28:30
    Монголчууд хэзээ хөлбөмбөг тоглож чаддаг юм худлаа багахан алдаа ч гэх шиг зүгээр л хичээлээ хийцгээ
    119.40.103.142
    Мэдэгдсэн Хариулах