Ховд аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
Ховд аймгийн нийт нутгийн 70 орчим хувьд нь өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлжээ.

Тодруулбал, одоогийн байдлаар аймгийн хэмжээнд отор нүүдэл хийх, өвс хадлан тэжээлийг татан авах нөөцлөх ажил өрнөж байна. Малчин өрхийн өвс татан авалт 80 гаруй хувьтай байна.

Ховд аймагт энэ өвөл 91 багт 8898 малчин өрхийн 3321.9 мянган мал хонин толгойд шилжүүлснээр 5039,7 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарчээ. Аймгийн хэмжээнд хадлангийн гарц муу, ус ихтэй байсны улмаас 08-р сарын 15-аас хойш оройтож хадланд орсон байна.

Энэ сарын байдлаар аймгийн хэмжээнд 71505 тн байгалийн хадлан, 1855 тн гар тэжээл, 5744 тн хужир шүү бэлтгэсэн тоон мэдээлэл байгаа юм.

Хадлан 116,1 хувь, гар тэжээл 46,3 хувь, хужир шүү 74 хувийн биелэлттэй байна. Энэ жилийн хувьд Ховд аймагт зуншлага оройтож, зуны хугацаанд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж үр тариа бэлчээрийн болон таримал ургамлын ургалтанд сөргөөр нөлөөлснөөс өнгөрсөн жилийн мөн үеийнхээс харьцангуй бага хадлан авсан, өвөлжилт хүндэрч болзошгүй байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-10-29 05:24:53
    Эндээс харахад арай эрт усан амлаад байгаа бус уу улсын нөөцөөс жаахан юм авах далд ухуулага биш биз одоо хүндэрсэн бол төөрөгөөр хаяхаас аргагүй
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах