Монгол Улс НҮБ-д нэгдсэн өдөр
Өнөөдөр Монгол Улс албан ёсоор Нэгдсэн Үндэсний Байгууллагад нэгдсэн өдөр тохиож байна. Монгол Улс анх Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэх өргөдөл гаргаж байсан ч гишүүнээр элссэн албан ёсны хугацаа нь 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр 101 дэхь орон болж бүртгүүлж байжээ.

Манай улс НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан.

Түүнчлэн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 1999 оноос оролцож эхэлсэн бөгөөд 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурж байжээ. 





Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-10-27 13:47:00
    Америк Чан хай шитэй нийлж 15 жил гацаасан. Одоогийн Америкийг хоосон шүтгичид үүнийг мэддэггүй. Одоо 2 хөршөөс нь хөндийрүүлэх бодлогоо үргэлжлүүлсээр
    66.181.160.118
    Мэдэгдсэн Хариулах