Хүйтний улиралд үсээ хэрхэн арчлах вэ

Улирал бүхэн хүний үсэнд өөр өөрөөр нөлөөлдөг. Тиймээс цагууртайгаа зохицуулан үсний саван, ангижруулагч, тэжээлийн тос зэргээ сольж өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд үс чийгээ их алддаг тул чийгшилт сайтайг нь, харин зун бороо хур элбэг байдаг тул чийг даах чадвартай бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй.

Үүнд: шампунь, ангижруулагчаа сонгож авахдаа юуны өмнө өөрийнхөө үсний онцлог байдлыг харгалзан үзэх ёстой.

• Шампунь, ангижруулагчаа сонгохдоо ямар химийн бодис нэмж орсныг тайлбар дээрээс нь үз. Химийн бодис их орсон бүтээгдэхүүн үсийг маш ихээр хуурайшуулдаг. 
• Үсээ угаахдаа шампуниар хоёр дахин угаа. Эхний удаад хирийг нь арилгана, дараагийн удаад үс, толгойн хуйхны арьс бүрэн цэвэрлэгдэнэ.
• Долоо хоногт нэг удаа гүн цэвэрлэх үйлчилгээтэй шампунь хэрэглэж заншвал сайн.
• Ангижруулагч байнга хэрэглэж байх нь зүйтэй бүр хэрэглэж заншвал нэн сайн.
• Шампунь, хэв оруулагч, ангижруулагч гурав нийлж байж таны үсийг сайхан харагдуулна.
• Үсээ зөвхөн өөртөө тохируулж засуулаарай. Таны үсний засалт байгалиас заяасан төрхөнд чинь тохирсон байх учиртай.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сүрэн 2018-10-28 01:47:40
    Дээр үед толгой нүцгэн гэрээс гардаггүй толгой нүцгэн хүнтэй золгоддоггүй гэж малгайн ач тусыг суртачилдаг одоо биднийг хятад улс л малгайгүй болголоо
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-27 05:20:20
    Үсээ арчлах чухал л байх үүнээс хэцүү зүйл бол монголчууд толгой нүцгэн болсон явдал одоо 40 дээш насны 3/1 толгой өвддөг энэ бол гамшиг
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах