Айдсан хамгаалалт л хийж дээ
Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдрүүдэд нийслэл хот хөл хөдөлгөөн ихтэй байна. Мөн түүнтэй уялдаад барилгын ажлууд ч эрчимэй явагдаж байгаа. Угаас манай орны бүтээн байгуулалт хийхэд таатай ганц улирал нь бараг дуусах нь. Тиймээс ажлаа хурдлуулахын тулд бусдын амар тайван байдал гэдгийг барилгын компаниуд авч хэлэлцэх шинж алга. Өдөр шөнөгүй түжигнэж, хангинахх их ажлын дууныг хялайж харахаас өөрөөр эсэргүүцэх арга байх биш дээ. Энэ бол бага хэрэг.
 
Харин сайхь барилгын компаниуд аюулгүй ажиллагаагаа хэр найдвартай сахиж байгаа бол. Зуны турш эл хуль байсан хотын гудамжууд хүүхэд багачуудын дуугаар сэргэж байна. Үүнтэй зэрэгцээд барилга дээрээс элдэв юм унаж хүний амь хохироосон хэргүүд мартагдахад шинээрээ байгаа. Тийм болохоор ч уу барилгын компаниуд хүмүүсийн айдас дээр тоглосон аюулгүй ажиллагаатай болчихож гэмээр дүр зураг харагдах боллоо.
 
Замруу шахсан, явган хүний зам нөмөрлөж ханайсан барилгууд хашаан дээрээ доошоо унаж байгаа хүн, алх, дөш, шат гээд юу ч хамаагүй нисээд ирэхийг анхааруулсан тэмдэг тавьдаг болсон. Түүний дээр ойрмогхоноос анзаарах нь барилгын талбайн ажилчид хашааных нь гадуур яваа хүмүүст “Энэ дээрээс юм унана шүү. Холуурр яв” гээд хашгирч зандардаг болсон байна. Уг нь ингэж айлгаж байхаар юу ч унагаахгүй ажиллах учиртай. Тав тух алдуулах нь яахав гэхэд айлгаад байгаа нь зохисгүй санагдах юм. Гэхдээ бас Ардын эрхийн дэргэдэх барилга дээрээс юм унаж зогсоолд тавьсан машин эвдчихсэн явдал хэд хоногийн өмнө гарсныг бодохоор айж байсан нь ч дээр юм уу даа.
 
Нийслэл таймс
Ж.Баяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.