Зөвшөөрөлгүй самар түүж яваад гэмтэж бэртэх тохиолдлууд их байна
Зөвшөөрөлгүй самар түүсэн, улмаар гэмтэж бэртсэн, гал алдсан, архидан согтуурсан тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Хуш модны самрын болц аравдугаар сарын 15-наас эхэлдэг бөгөөд энэ үеэр самар түүх албан ёсны зөвшөөрлийг олгодог байна. Зөвшөөрлийг орон нутгийн Ойн ангиар дамжуулж олгох бөгөөд нэг иргэнд 25 кг самар түүх зөвшөөрөл өгч, 1 кг самар түүх эрхийг 500 төгрөгөөр олгодог аж.
 Зөвшөөрөл нь 10 хоногийн хүчинтэй байх юм байна. Гэсэн хэдий ч нийслэлд аль хэдийнэ самрын борлуулалт эхлээд байгаа. Нэгэнт худалдаанд гарчихсан тул арга хэмжээ авах боломж тааруу гэдгийг БОНХЯ-ны албаны хүн мэдэгдэж байна.

Гэхдээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс мэргэжлийн хяналтын газар, ойн байцаагч нартай хамтран хяналт шалгалт хийж байгаа аж. Самар түүх үедээ гэмтэж бэртэх явдалд насанд хүрээгүй хүүхэд өртөх нь их байгаа учраас эцэг эхчүүд анхаарал сонор сэрэмжтэй байж хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, мөн иргэдэд болц нь гүйцээгүй самар худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-02 22:51:57
    гарчуутаас баруун хойш Елтын даваа даваад нартын ам гэгдэх морьтой хүн мосттой тэрэг хоёроол явж хүрэх тийм хэцүү ууланд очиж явтал тэр уулын оройд бараг эрээний тагз шиг бяцхан гудамж хотхон үүсчихсэн хятадууд монгол охид залуусыг хөлслөн самар түүж бай
    103.26.193.21
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-02 08:48:35
    zuvshuurultui tuuheer bertehgui gesen ug uu?
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах