Та эрүүл мэндийн даатгалын урамшуулалд хамрагдсан уу
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр төлсөн, дараалсан гурван жил даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа хамруулах урамшуулал зарлагдаад сар гарангийн хугацаа өнгөрч байна.
Даатгуулагч оношилгоо, шинжилгээний багц болон, үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой.
Орон нутгаас оролцохоор бол харьяа Нийгмийн даатгалын хэлтэстээ материалаа өгөх юм.

Ямар иргэн эрүүл мэндийн даатгалын урамшуулалд хамрагдах вэ
Үүнд:
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол хугацаанд нь төлсөн бол,
-Дараалсан 3 жилийн хугацаанд буюу 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс 2014 оны нэгдүгээр сарын нэгний хооронд мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулаагүй бол энэ урамшуулалд хамрагдах боломжтой юм.

Ингэхдээ НДЕГ урамшууллын үйлчилгээ авах нэг даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардлыг 80.000 төгрөгөөр тооцон, энэ онд болзол хангасан 100 мянган хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.

Хэрэв та нийгмийн даатгалын урамшуулалд хамрагдах боломжтой эсэхээ мэдэхгүй байгаа бол http://www.ndaatgal.mn/emdprom3/ цахим хуудсаар орж, регистрийн дугаараа хийн шалгаж болно.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гантөмөр 2016-04-06 16:31:29
    Би13н оноос хойш төлөөгүй яах вэ одоо 2016 онийг төлж болхуу
    43.242.243.151
    Мэдэгдсэн Хариулах
  • DAATGUULAGCH 2015-06-03 09:57:52
    ENE SHALGAH TSAHIM HUUDAS CHIN AJILAHGUI BNA SHU DEE
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах