Төрийн банкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан харилцагчийн өдөрлөг зохион байгуулна
Дэлхийн хуримтлалын өдрийг  1924 оноос эхлэн Дэлхийн даяар тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улсад энэхүү өдрийг Монголын банкны холбооны санаачлагаар 2012 оноос эхлэн тэмдэглэж буй. Энэ өдөр хуримтлалтай байхыг ашиг тус, хэрхэн хуримтлал үүсгэх, хуримтлалтай байх нь өрх гэр, Улс орны эдийн засагт ямар ач холбогдолтой байдаг талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж сурталчлах ажлыг зохион байгуулдаг юм.
 
Төрийн банкнаас Дэлхийн хуримтлалын өдрийг 6 дахь жилдээ тэмдэглэж байгаа ба энэ жилийн хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэн дараах 4 газар зохион байгуулна.
 
Үүнд:

2018 оны 10-р сарын 29-30-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт
2018 оны 10-р сарын 31-ний өдөр Улаанбаатар хот (Хүүхдийн ордон)
2018 оны 11-р сарын 1-2-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт
2018 оны 11-р сарын 5-6-ны өдрүүдэд Багануур дүүрэгт тус тус зохион байгуулна.


 
Өдөрлөгийн үеэр харилцагчиддаа санхүүгийн боловсролын болон цахим банкны үйлчилгээний талаар сургалт, зөвлөгөө өгч, Төрийн банкны бүх төрлийн хадгаламжийн үйлчилгээ, Автомат хуримтлалын үйлчилгээ, Гялсбанк үйлчилгээ, Биллинг үйлчилгээ, Хувийн дугаар үйлчилгээний талаар танилцуулга хийнэ. Мөн өдөрлөгийн үеэр Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчдын дундаас азтай харилцагчийг шалгаруулж урамшуулна.
           
Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1881 лавлах утас болон Төрийн банкны салбар нэгжид хандан авах боломжтой.
 
 
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Бусдад түгээх
  • gplus