Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг зургаан жил хэрэгжүүлсэнгүй
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг Улсын Их Хурал 2012 онд баталсан ч Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг хуулийг хэрэгжүүлэх журмыг батлаагүйгээс зургаан жилийн туршид хууль хэрэгжээгүй. Үүний улмаас улсын төсөвт 5.4 тэрбум төгрөг төлөвлөрүүлж, усны нөөц, чанарыг хамгаалахад зарцуулах боломжийг алдсан.

Түүнчлэн улсын хэмжээнд байгаа нийт 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдол, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая гаруй шоометр бохир ус байгальд шууд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голуудыг маш ихээр бохирдуулж байна.

БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.ЭрдэнэбулганУс бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг 2017 оны 11 дүгээр сард баталсан. Үндэсний статистикийн газраас ААНБ-ын тооллогыг 1991, 1994, 1998, 2006 онуудад улс орон даяар улсын төсвийн санхүүжилтээр явуулж, үр дүнг нэгтгэж гаргасан.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдах үед буюу 2012 онд эдийн засгийн бодит өсөлт (ДНБ) 12.9 хувь байсан бол 2016 онд 1.1 хувь буюу 2012 онтой харьцуулахад эдийн засгийн бодит өсөлт даруй 11.7 дахин буурсан. 2016 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа улс орны өмнө тулгамдаад байсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж “Аюултай бохирдуулах бодис”-оос бусад бохирдуулах бодисын төлбөрийн доод хэмжээг бууруулсан.

Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “хуульд заасан нийтээр дагаж мөрдөх таван эрх зүйн баримт бичгээс одоогоор хоёр эрх зүйн баримт бичгийг батлаад байна. Тухайлбал, хуулийн 5-р зүйлийн 5.2 дахь хэсгийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын болон Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”-ыг баталсан. Хуульд заасан Сангийн яам, Татварын албанаас боловсруулах журам, аргачлал, тайлангийн маягт батлагдсан боловч зарим эрх зүйн баримт бичгийг холбогдох байгууллагууд өнөөг хүртэл батлаагүй байна.

Мөн, “Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”. Түүнчлэн, төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн Засгийн газраас тогтоогүй, мөн усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сав газрын захиргаа төлбөр төлөгчийн мэдээллийг татварын албанд ирүүлээгүй байна. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд заасан эдгээр эрх зүйн баримт бичиг өнөөг хүртэл бүрэн батлагдаагүй, усны бохирдлын хэмжээг ямар байгууллага хэрхэн тогтоох нь тодорхойгүй зэрэг шалтгааны улмаас Татварын байгууллага хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байна” гэв. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-25 01:47:26
    зургаан жил болоход хэдэн журам гаргаж чадахгуй богд уул туул голоо устгасан газрын наймаа мод ангийн хулгай нуурлэсэн боажя ыг татан буулга
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-25 01:46:17
    Одоо хэрэгжүүлэхгүй байсан ч болно доо удахгүй бохирдох усгүй болноо
    202.9.43.186
    Мэдэгдсэн Хариулах