У.Хүрэлсүх: Аав шигээ эр зоригтой, эх оронч хүү болоорой

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Дансрангийн Батсайханы гэр бүлд орон сууц олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Талийгаач ээж, эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдарч байсан бөгөөд тэдний гэр бүл Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах “Очир” хотхонд байр сонгожээ.
 

 

“Таны хүү, эр нөхөр, аав тань ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө тэмцэж яваад алтан амиа алдсан. Танай гэр бүлд дахин гүн эмгэнэл илэрхийлье.  Та бүхний амьдралд туслалцаа, дэмжлэг үзүүлэх нь төрийн үүрэг“ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд хоёр өрөө байрны гэрчилгээг гардуулан өглөө.

Ахлах ахлагч Д.Батсайханы том хүү, 14 настай Б.Цолмонбаяр аавынхаа мэргэжлийг өвлөж, цагдаагийн албан хаагч болох хүсэлтэй гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Цолмонбаяр хүүг аавынхаа мэргэжлийг өвлөхөд нь тусалж, дэмжээрэй гэж Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржавт хэллээ.

"Танай аав жинхэнэ эх оронч байсан. Ааваараа бахархаж яваарай. Аав шигээ эр зоригтой, эх оронч хүү болоорой” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүүд хэллээ. Мөн “Ахлах ахлагч Батсайхан амь насаа алдсан ч алдар нэр, ажил үйлсээрээ анд нөхөд, хамт олныхоо дунд мөнхөд байх болно” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон ниттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erenhii said daa bayar hyrgye! 2018-10-25 08:46:20
    ene chagf yed l Mongol hynii chanar haragdana!bid iim l ard tymen bailaa!odoo harin eereer yarih Mongol hyn garch irjee!yynd haramsaj syyna!bayarlalaa,erenhii s...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-25 04:18:25
    ЕСайд цаг.дарга 2 хийх ажилгүйдээ очсийн биш.Ар гэрт нь их хүндлэл сэтгэлийн дэм шүүдээ манайхаан.Ийм үед л хүн чанар төр иргэнээ гэдгийг харж л байна. Гэгээ...
    122.201.31.136
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-10-25 03:44:27
    Tsagdaagiin ami 2 uruu bairnii unend yadahnaa hursen ni bolij dee. Uneheer niigmiin batalgaa alga. hunii. zovlongoor showuudsan yasan ch emegneltei tsag ue ve d...
    66.181.182.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-25 01:57:11
    Terbum Terbumaar ni xussan saiduuddaa xariuchlaga toochooch
    43.242.243.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-24 16:54:29
    Iim l xumuust bair ugux estoi sain uils xiile. Xairan saixan zalyy .
    202.126.89.240
    Мэдэгдсэн Хариулах
  • mmm 2018-10-24 13:54:16
    uree aldsan eh mon ch hetsvv bnaa. Tor zasagtaa talarhii
    66.181.186.94
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-24 13:34:26
    xoorxii ene ex xun yana daa ber mash uxaantai baikh l xeregtei dee orovdmoor yum uun deer tor estoi tor shig baij chadlaa
    73.51.245.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Амжилт 2018-10-24 12:56:53
    Хөөрхий дөө, сайхан хүү байна, сайн хүн болж, сайн сайхан амьдралтай мундаг болоорой дүү минь
    45.117.35.5
    Мэдэгдсэн Хариулах